ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БИЧЛЭГИЙГ чуулганы үеэр үзүүлэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.03.27/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан АТГ, прокурор, шүүхийн удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хороогоор зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан бөгөөд байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Мөн байнгын хорооны гишүүд С.Зоригийн хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзэхээр ярилцсан ч чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдэд үзүүлэхээр тогтов.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Ш.Раднаасэд, Х.Нямбаатар, Н.Учрал, Н.Оюундарь, Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил нар оролцлоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(43.242.243.89) 2019 оны 03 сарын 27

Раднаасэд Оюундарь, Мөнхоргил нар мананг лэмжигчил

1  |  0
Жирийн иргэн(122.201.27.130) 2019 оны 03 сарын 27

Зөв зөв Зүйтэй Ард иргэдэд ч үзүүлэх хэрэгтэй Яаж тархиа угаалгаж байгаагаа мэдэх хэрэгтэй ш дэ бид чинь Нуусаар байтал ийм явдал улам газар авч даамжирвал ер нь юү болохов гэдгийг ухамсарлах хэрэгтэй Хойч үедээ бид чинь ер нь юү үлдээхдээ тулчихаад байна вэ ил тод байх нь зөв ардчиллын засаар явж буй бусад улс орон ийм асуудалад яаж ханддагийг бас бодох хэрэгтэй

0  |  0
Top