Хонины мах “Баянзүрх”, “Хархорин”-д хамгийн хямд, Меркури”-д хамгийн өндөр үнэтэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Энэ сарын дөрөв дэх долоо хоногийн байдлаарх махны дундаж үнийн мэдээллийг хүргэе. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8368 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9534 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 141 төгрөгөөр (1.5%), үхрийн цул махны үнэ 232 төгрөгөөр (2.0%) тус тус өсчээ.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10 000 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 419 төгрөгөөр (5.3%), хонины цул махны үнэ 602 төгрөгөөр (7.5%) өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

 Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг

Атар талхны үнэ 1200-1320 төгрөгийн хооронд

Гурилын үнийн тооцооллыг харахад энэ сарын дөрөв дэх долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна.

 Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй бол  “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Монгол төмсний үнэ 2.2 хувь өсчээ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмсний үнэ  2.2 хувиар өсч 854 төгрөг, байцаа  0.2 хувиар өсч 1336 төгрөг, хүрэн манжин 2.6 хувиар өсч 1690 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top