Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр “Компанийн үйл ажиллагааг сайжруулах, менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл” "Эрдэнэс Монгол" ХХК-д хэрэгжиж байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү болон удирдлагын төлөөлөл АХБ-ны Төрийн удирдлага, санхүүгийн салбар, бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн Ахлах мэргэжилтэн Сүн Мин Ли болон АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нарыг хүлээн авч уулзлаа.
Тэд төслийн хэрэгжилт, үйл явцыг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон. Цаашид компанийн стратегийн зорилго, чиглэлтэй төслийг нягт уялдуулах, төлөвлөгдсөн ажлуудыг эрчимжүүлэх талаар ярилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )