1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголд анх удаа ардчилсан цуглаан болсон нь ардчилсан хувьсгалын эхлэл болсон хэмээн Ардчилсан нам /АН/-ын дэд дарга Р.Амаржаргал хэллээ. Тэрбээр өчигдөр /2019.04.02/ АН-ын Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Я.Батсуурь нарын хамтаар хэвлэлийн хурал зарлан, ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан олон улсын хурал зохион байгуулна гэж мэдэгдлээ.
АН-аас зохион байгуулах ардчилсан үзэл баримтлалтай намуудын олон улсын хурлын талаар Ерөнхий сайд асан, АН-ын дэд дарга Р.Амаржаргал “Анхны ардчилсан цуглаан болсноос хойш 30 жил өнгөрсөн байна. 30 жилийн өмнө бидний мөрөөдөж байсан зорилтууд биелсэн гэж дүгнэж байгаа. 30 жилийн ойн арга хэмжээг АН оройлон тодорхой ажлууд зохион байгуулах ёстой гэж үзэж, олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр ажлын оргил цэг нь 2019.12.05-нд АН-аас зохион байгуулах олон улсын хурал байх болно” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Uhsen atsniih ni olon uls ...uls ornoo yaj orhisnoo haraach ...erguu malnuudaa...
Бас л мөнгө идэх аргаа олж дээ ээ чааваас даа. Уг нь Амаржаргал дарга аль ч талаас нь дүгнэхэд Эрдэнээгийн дор нэгдэхгүй байх байсым , одоо яалтай билээ нэр хүндээ алдлаа шдээ