Египетийн өндөр хэргэм зэрэгтэй санваартны бунхныг ням гарагт /2019.04.07/ нээсэн бөгөөд бунхныг онгойлгох үйл явцыг Discovery сувгаар шууд дамжуулан үзүүлжээ.
Саяхан археологичид язгууртны байж болох 40 занданшуулсан шарил хадгалсан бунхан, хонгил бүхий босоо байгууламж нээжээ. Хөшөө, сахиус, хүний эд эрхтнийг хадгалах сав болон занданшуулсан шарилууд бүхий бусад бунхныг нээсний дараа археологичид маш нарийн хийцтэй бунхан бүхий танхим руу нэвтэрсэн байна. Эл бунхныг олон хүний хүчээр онгойлгосон бөгөөд энд хүний гар хүрээгүй, даавуугаар ороосон занданшуулсан шарил байв. Шарилыг тойруулан алт зэрэг эрдэнэс хийсэн байжээ.
Энэхүү шарил нь эртний Египетийн 26-р хааны угсаа буюу М.Э.Ө. 525 он хүртэл Египетийг захирч байсан хааны угсааны үед хамаарах гэнэ. Эртний Египетэд өндөр хэргэм зэрэгтэй санваартан маш их эрх мэдэлтэй байсныг энэхүү бунхан гэрчилж байна. Яг л хааны бунхан шиг гэж археологичид ярив.
Сэтгэгдэл ( 0 )