Стивен Чү: Дэлхийн эдийн засаг пирамид тогтолцоо юм

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Дэлхийн эдийн засаг нь эдийн засагчдын ярьдаггүй, засгийн газруудын нүүр тулахыг хүсдэггүй тийм тогтолцоо. Өсөн нэмэгдэж буй хүн ам дээр суурилсан тогтолцоо нь тогтвортой байдлыг боломжгүй болгож, эцэст нь нурах тийм л тогтолцоо гэж Нобелийн шагналт Стивен Чү ярьжээ. Амьдралын түвшинг нэмэгдүүлэхийн тулд пирамид тогтолцооноос үл хамаарах шинэ загвар дэлхийд шаардлагатай байна гэж Чү Чикагогийн их сургуульд лекц уншихдаа онцлов.

Гэхдээ тэрбээр эл шинэ загвар нь ямар байх талаар тодруулаагүй ч, өнөөгийн тогтолцооны суурь болсон хүн ам өсөлтийг хэрхэн шийдвэрлэх талаар өөрийн саналыг дэвшүүлж байна.

Эдийн засгийн өндөр хөгжил болон засгийн газар, олон улсын өрсөлдөгчдийн сайшаадаг эдийн засгийн бүх загварууд нас нь ахиж яваа бус харин залуу хүмүүс, залуу ажилчдад түшиглэж байна. Түүний хэлснээр, хоёр схем байдаг. Нэг нь пирамид, нөгөө нь понзи схем. Эл хоёр схем хоёулаа өсөлт дээр суурилсан. Жишээ нь, эрүүл, залуу ажилчин нас нь ахиж яваа болон тэтгэвэрт гарсан хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг төлж байна. Энэ схем илүү олон тооны залуу ажилчдыг шаарддаг гэж эрчим хүчний сайд асан Чү үзэж байна. Нөгөө талаар, улам олон хүн илүү олон зүйлс худалдан авах нь эдийн засгийн өсөлтөд ашигтай. Энэ нь байгаль орчинд аймшигтай үр дагавартай. Мөн үүнтэй холбоотой дор хаяж хоёр асуудал үүсэн гарна. Үүнд:

Нэгт, пирамид эсвэл понзи схемээс хамаарч тогтвортой байдал гэх зүйл үгүй болдог. Хоёрт, амьдралын түвшин нэмэгдэхийн хэрээр хүн амын өсөлт буурдаг. Тиймээс, амьдралын түвшин нэмэгдэхийн хэрээр эдийн засаг өөрийгөө эрсдэлд оруулж байна гэж эрдэмтэн Чү үзэж байна.

Эдийн засагчид үүнийг мэддэг ч энэ талаар нээлттэй ярьдаггүй. Мөн энэ асуудал засгийн газрын түвшинд ч бодитоор яригддаггүй. Засгийн газар бүр хүн амыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж ярьдаг ч цагаачлалыг нэмэгдүүлэх замаар уу эсвэл бодит хүн амын өсөлтөөр үү гэдэг нь чухал биш. Энэ чинь л асуудал юм.

Хятад улс нэг хүүхдийн бодлогоосоо татгалзаж, хоёр хүүхэдтэй эцэг эхчүүдийг урамшуулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн бол Франц улс олон хүүхэд төрүүлсэн эхэд шагнал олгож байна. Иймэрхүү төрлийн урамшуулал, шагнал дэлхийд тогтвортой байдлыг бий болгоход туслахгүй гэж тэрбээр онцолжээ. Чү хүн амын өсөлтийг шийдэх хоёр гарцыг санал болгож байна. Эмэгтэйчүүдийн боловсрол болон баялаг бүтээх явдал. Дэлхийн олон улс орон, ялангуяа хөгжингүй улс оронд нэг гэр бүлд 1.3 оногдож байна. Амьдралын  түвшин нэмэгдэж буйн үр нөлөө нь хүн амын өсөлтийг тэнцвэржүүлж байна. Чүгийн онцолсноор, энэ нь байгаль орчинд эерэг үр нөлөөтэй ч эдийн засгийн шинэ загварыг шаардаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.72.79) 2023 оны 01 сарын 31

шал дэмий эдийн засагч нэртэй Тэнэг баНАДАА ЯМАР Ч АВЦАЛДААГҮЙ ХУДЛАА ХАОС ЮМ ЯРЬСАН БАЙНА

0  |  0
Top