Дэлхийн эдийн засгийн өсөлт сүүлийн 80 жилд байгаагүй өндөр гарна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Дэлхийн банк 2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлт сүүлийн 80 жилд байгаагүй өндөр үзүүлэлттэй гарна гэж тооцоолж байна.

Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт 5.6 хувьд хүрэх ба энэ нь их хямралаас хойш гарч буй хамгийн өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч эдийн засгийн сэргэлтийн үйл явц тэнцвэргүй байх ба энэ үзүүлэлт хэр урт хугацаанд тогтвортой байх нь тодорхойгүй байна гэж Дэлхийн банкнаас гаргасан тайланд дурджээ.

Ихэнх хөгжиж буй орнууд коронавирусний цар тахлын сөрөг нөлөөг мэдэрсээр байх болно.

2021 онд эдийн засгийн өсөлт АНУ-д 6.8 хувь, Европын Холбоонд 4.2 хувь, Японд 2.9 хувь, БНХАУ-д 8.5 хувь, ОХУ-д 3.2 хувьд хүрэх төлөвтэй байна.

2022 онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ тогтворжиж, цар тахлын үр дагавар сулрахын хэрээр эдийн засгийн өсөлт үзүүлэлттэй ойролцоо байх тооцоолол гарчээ. Дэлхийн банкны прогноз ёсоор 2022 онд дэлхийн эдийн засаг 4.3 хувиар өсөх төлөвтэй.

Харин инфляц энэ оныг дуустал өссөөр байх магадлалтай. Гэхдээ энэ чиглэлээр арга хэмжээ авч буй ихэнх орнуудад зорилтот үзүүлэлтээс давахгүй гэж тооцоолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top