“Хил дээр уйлж буй охин” 2019 оны шилдэг гэрэл зургаар тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

World Press Photo байгууллага АНУ, Мексикийн хил дээр уйлж буй охины гэрэл зургийг 2019 оны шилдэг гэрэл зургаар тодруулжээ.

Олон улсын шилдэг гэрэл зургийн уралдаанд тэргүүлсэн бүтээлийн эзэн нь Жон Мур. Тэрбээр Гондурасын дүрвэгч бүсгүйг АНУ-ын хилийн албаны ажилтан шалгах үед охин нь уйлж буй агшинг дурандаа буулгажээ.

Шилдэг World Press Photo гэрэл зураг хүмүүсийн гайхшруулж, цаг үетэй нийцсэн, сэтгэлийг хөдөлгөсөн, онцгой зураг байх ёстой гэж уралдааны шүүгч Уитни Жонсон онцлоод энэ гэрэл зураг бүх шалгуурыг хангасан гэв. Уг гэрэл зургаас хилийн албаны ажилтны бээлий, үдээсгүй гутал зэрэг маш сонирхолтой зүйлсийг харж болно.

Шүүгч Элис Матинсын хэлснээр, энэ зураг түүхийн талаар ихийг өгүүлж, энэ түүхтэй холбоотой гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Энэ зураг дээр сэтгэл зүйн хүчирхийллийг тодорхой харуулжээ гэж тэрбээр тайлбарлав.

Уралдаанд тэргүүлсэн бүх бүтээлүүдийг дэлхийн 50 гаруй хотод жилийн туршид дэлгэн үзүүлнэ.  Уламжлал ёсоор, эхний үзэсгэлэн Амстердам хотын Шинэ сүмд энэ сарын 13-нд нээгдэнэ.

World Press Photo нь 1955 оноос хойш зохион байгуулагдаж буй хамгийн нэр хүндтэй олон улсын уралдаан юм. Энэ жил тус уралдаанд 129 орны 4.7 мянган гэрэл зурагчид нийт 79 мянган гэрэл зураг ирүүлжээ. Уралдааны шагналыг нийт 25 оны 43 гэрэл зурагчин хүртсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Latinii tsagaachid(108.218.234.108) 2020 оны 01 сарын 16

Ene muusain Latin Amerikiin yaduu ulsuudiin tur barij baigaa avilgachid yag Mongoliin avilgachid shig humuus ni gadagshaa durvej zugataad baihad tegeh yostoi yum shig Amerik hunii erhiig zurchluu, tsagaachdiig deerelhlee gej soliorno. Hen ch uuriinh ni gert huuli busaar hen 1 dairch oroh gej baihad, oruulahgui barij saatuulah ni zuv shdee. Amerikiin ingej tsagaachdaas uls ornoo hamgaalah ni mash zuv. Ter muusain avilgach uls turchid ni ulsaa zuv udirdsan bol humuus ni gadagshaa durvej zugatahgui shuudee. Mongol Ameriktai zalgaa baisan bol bas l ingej tsagaachilj baigaa daa

3  |  0
Top