2020 оны шилдэг гэрэл зураг: Мод тэвэрч буй бар

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Дэлхий дээрх ховордсон ан амьтны гэрэл зургийг авахад асар их туршлага, итгэмээргүй аз хэрэгтэй. ОХУ-ын гэрэл зурагчин Сергей Горшковд аль аль нь тохиожээ. Тэрбээр Алс Дорнодод Амурын барын гэрэл зургаар 2020 оны ан амьтны шилдэг гэрэл зургийн “Wildlife Photographer of the Year” тэргүүн шагналыг хүртжээ. Гэрэл зураг дээр Амурын бар мод тэвэрч байгаа мэт гарчээ. Үнэн хэрэгтээ энэхүү гоёмсог амьтан модны холтсонд биеэ үрж, үнэрээ үлдээх замаар өөрийн газар нутгаа тогтоодог байна. “Гэрэл, өнгө, дүрс нь тосон будгаар зурсан зураг мэт” гэж “Wildlife Photographer of the Year” уралдааны шүүгч Роз Кидманд-Кокс гэж онцолжээ. “Бар ойн нэгэн хэсэг болж хувирч. Түүний сүүл модны үндэстэй уусан нэгджээ” гэж тэрбээр үнэлсэн байна. Горшков гэрэл зургийн аппаратаа ойд үлдээж, олон сарын турш барыг хүлээжээ. Тэрбээр зэрлэг байгалийн гэрэл зурагчны мэргэжлийн ур чадвараа Амурын барын талаарх мэдлэгээр илэрхийллээ гэж шүүгчид дүгнэжээ.

“Галуу барьсан үнэг” Лина Хейкинен /Финланд/

“Төрх” Могенс Тролле /Дани/

"Этнагийн галт мөрөн” Лучиано Гауденцио /Итали/

"Тэнцвэрт амьдрал". Жейми Кулебрас /Испани/

"Хоёр хэдгэний тухай тууж " Франк Дешандоль /Франц/

"Алтан мөч" Сунда Цай /Хятад/

"Ээж зугт гэхэд" Шаньюань Ли /Хятад/

Лондонгийн Байгалийн түүхийн музейгээс 56 дахь жилдээ зохион байгуулж буй гэрэл зургийн уралдааны шагналыг энгийн цаг үед тус музейд гардуулдаг. Энэ жил ёслолын ажиллагаа цахим хэлбэрээр болжээ. Гэхдээ дагшин байгалийн шилдэг гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулагчид уламжлалт ёсоор гаргахаар болжээ. Дэлхийн нэр хүндтэй уралдааны зохион байгуулагчид ирэх даваа гарагт /2020.10.19/ ирэх жилийн уралдаанд оролцох хүсэлтийг хүлээн авч эхлэх гэнэ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top