2021 оны шилдэг гэрэл зургууд: Байгаль орчны асуудлууд

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Испанийн гэрэл зурагчин Антонио Арагон Ренунсио “2021 оны байгаль орчны шилдэг гэрэл зурагчин” гэрэл зургийн уралдаанд ялжээ. Тэрбээр “Хүчирхэгжиж буй далайн түрлэгийн хүүхдүүд” нэртэй Гана улсын эрэг дээрх нурсан байшинд унтаж буй хүүгийн  гэрэл зургаар энэхүү шагналыг хүртжээ.

“Байгаль орчны шилдэг гэрэл зурагчин” уралдаан 14 дэх жилдээ болж байна. Энэ жилийн ялагчдыг Глазго хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын /СОР-26/ 26 дахь удаагийн бага хурлын хүрээнд тодруулжээ.

 “Оны залуу гэрэл зурагчин” төрөл: “Инферно”, Амаан Али, Энэтхэг

“Эсэргүүцэл” төрөл: “Амьдралын төлөөх тэмцэл”, Ашрафул Ислам, Бангладеш

“Экологийн цэвэр хотууд” номинац: "Фотосинтезийн реактор", Симоне Трамонте, Исланд

“Байгаль эхийн агшин” номинац: “Сүүлийн амьсгал”, Кевин Очиенг Онянго, Кени

 "Ус ба аюулгүй байдал" номинац: "Ногоон саад", Сандипани Чаттопадхай, Энэтхэг

“Ирээдүй” номинац: “Үер”, Майкл Лапини, Итали

Финалд шалгарсан бүтээлүүд

"Загасчлахуй” Ашрафул Ислам, Бангладеш

"Хүж хатааж байгаа нь", Азим Хан Ронни, Вьетнам

"Дэгээнд орсон зулзага", Селия Кухала, АНУ

"Немо хүрээлэн". Жакомо Д'Орландо, Итали

"Хуванцар хүрээлэн буй орчин”, Субрата Дей, Бангладеш

"Цэвэр эрчим хүч ", Педро де Оливейра Симош Эстевеш, Португал

Top