ФОТО СЭТГҮҮЛЗҮЙ: 2022 оны Дэлхийн шилдэг гэрэл зураг

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.

2022 оны Дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зургийн тэмцээнд ялсан бүтээлүүд. Энэ жилийн уралдаанд 130 орны 4066 гэрэл зурагчин нийт 64823 бүтээлээр өрсөлджээ.
 


Канадын Камлупс хот дахь уугуул иргэдэд зориулсан хуучин сургуулийн бүсэд 215 хүүхдийн шарил олдсон.

Эдгээр хүүхдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зам дагуу улаан даашинзуудыг өлгөжээ. /Эмбер Брэкен/
 


2021 оны аравдугаар сард Суданд цэргийн эргэлт гарч, төрийн эрхэнд генерал Абдел Фаттах аль-Бурхан гарсан. Түүнээс хойш тус улсад эсэргүүцлийн жагсаал, цуглаан тасрахгүй байна. /Фаиз Абубакр Мохамед/
 


Палестины “Хамас” бүлэглэл, Израилийн хооронд болсон 11 өдрийн зэвсэгт мөргөлдөөний дараа, Газын зурвасын Бейт Лахиа хотод Палестины хүүхдүүд лаа барин цугларчээ.

НҮБ-ын мэдээллээр, мөргөлдөөний үеэр 230 гаруй палестин хүн амь үрэгдсэнээс 106 нь хүүхэд, эмэгтэйчүүд байв. /Фатима Шбаир/
 


2021 оны гуравдугаар сарын 6. Колумбын Сан Исидро суурингаас оршин суугчдыг нь нүүлгэх үеэр цагдаа нар нэгэн эрийг баривчилж байна.

Төмөр зам барих зорилгоор тус суурингийн оршин суугчдыг нүүлгэж эхэлжээ. Эл гэрэл зураг нийтлэгдсэний дараа эрх баригчид тэд нарт нөхөн төлбөр олгохыг амласан ч 2022 онд түр хорогдох байранд амьдарсаар л байна. /Владимир Энчина/
 


2021 оны наймдугаар сард Грекийн томоохон Эвиа арал дээр сүүлийн 30 жил гараагүй их хэмжээний ойн түймэр дэгдэв. /Констатинос Цакалидис/
 


2021 оны хоёрдугаар сарын 1-нд Мьянмарт цэргийн эргэлт гарч, төрийн эрх Мьянмарын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Мин Ан Хлайны гарт очив. /Нэрээ нууцалсан гэрэл зурагчин/
 


“Цус бол үр” цуврал гэрэл зургаараа үр удам, шилжилт хөдөлгөөн, өвөг дээдсийн ухааныг гээж буй асуудлыг өөрийн түүхээр хөнджээ. /Айседора Ромеро/
 


Австралийн уугуул Наварддекен омгийн ахлагч Конрад Маралнгурра ойн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор өвс шатааж байна.

“Хүйтэн түймэр”-ийн аргыг уугуул австраличууд олон мянган жилийн турш хэрэглэсээр иржээ. /Мэтью Аббот/
 



Украины Хеминоц цэцэрлэгт хүрээлэн дэх Лениний толгойгүй хөшөө /Гийом Хербот/
 


Амазонкийн ширэнгэ ой устаж үгүй болох аюулд өртөөд байна. Амазонкийн алт зэрэг эрдэс баялгийг олборлох, газар тариалан эрхлэх, усан цахилгаан станц, зам барих үйл ажиллагаа Амазонкийн эко систем устахад хүргэж байна.

Сүүлийн тавин жилд Амазонкийн ширэнгийн тавны нэгийг устгажээ. /Лало де Альмейда/
 


Нигерийн ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байрнаас зэвсэглэсэн бүлэг этгээд 279 охиныг хулгайлав.

Сургуулийн насны охидыг хулгайлж, барьцаа мөнгө нэхэх нь тус улсын томоохон асуудлын нэг. Хоёр охиныг нь хулгайлсан эхийн нулимс. /Содик Аделакун Адек/
 


Индонез жил бүр ой, хээрийн түймэрт өртдөг. Түймрийн утаа хөрш зэргэлдээх орнуудад хүрч, хүний эрүүл мэндэд заналхийлж байна. Салхиар туугдсан үнс, нурамны хэсгүүд хүний уушгинд гүн нэвтрэх аюултай. /Абриансях Либерто/
 


Бразилын уугуул Мундуруку омгийн гишүүд Алтамира нисэх онгоцны буудалд онгоцонд суухаар дараалалд зогсож байгаа  нь. Тэд Ксингу гол дээр Бело Монте далан барихыг зогсоохыг Бразилын Засгийн газраас шаардахаар нийслэл хот рүү мордохын өмнө. Уугуул иргэдийн эсэргүүцлийг үл харгалзан Бело Монте даланг 2019 онд барьж, ашиглалтад оруулжээ. /Лало де Альмейда/

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Russel (154.66.132.133) 2022 оны 05 сарын 04

Сайн байна уу Хатагтай ноён\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 0033 7 55 40 49 85

0  |  0
Top