СОНИРХУУШТАЙ: Цагаа олж дарсан гэрэл зургууд

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

Та бүхэнд дэлхийн алдартай гэрэл зурагчдын цагаа олж дарсан гайхалтай зургуудыг хүргэж байна. Олимпын аварга, гүйлтийн домог Усейн Болтоос эхлээд Английн ханхүү хүртэл, байгалийн аюултай үзэгдэл зэрэг зургууд багтжээ.



Та бүхний харж байгаа зураг бол 2016 оны олимпын наадмын үеэр 100 метрт гүйж буй Усейн Болтын зураг. Энэ зургийг Ройтерс агентлагийн гэрэл зурагчин Кай Паффенбах даржээ.

“Энэ бол хурдан дарах тохиргоо дээр дарсан зураг. Хэдэн 100 мянган зураг дарснаас 50 дахь секунд дээр энэ агшин буусан байсан. Магадгүй энэ бол гүйлтийн домгоос л харж болох дүрслэл байх” гэж гэрэл зурагчин Кай Паффенбах ярьжээ.

Дээрх зураг 2016 оны хамгийн олон лайк цуглуулсан зураг юм.



Энэ бол 2017 онд нар хиртэлтийн үеэр дарсан зураг. Энэ зургийг Вайоминг мужийн Гернси хотын гэрэл зурагчин Рик Уилкинг 2017 оны наймдугаар сарын 21-ний өдөр авчээ. АНУ-ын нутаг дэвсгэрт 99 жилийн хугацаанд анх удаагаа болсон нар хиртэлтийг АНУ даяар олон мянган хүн хүлээж байсан юм.

Орегон мужаас эхлээд Өмнөд Каролина мужид дууссан энэхүү нар хиртэлт 33 минут үргэлжилжээ.



АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн хамгийн сэтгэл хөдөлгөм зураг бол энэ юм. АНУ-ын Цагаан ордны ажлын албаны гэрэл зурагчин Пет Соуза энэ агшныг буулгажээ. Жейкоб нэртэй энэ хүүг анх харах Ерөнхийлөгч Барак Обама “Залуу найз минь би чамтай л адил. Хоёулаа адилхан үстэй юм. Чи хүрч үзэх үү” гэж асуужээ. Харин хүү ичингүйрэн толгой дохисон байна.



Иран гаралтай Британийн гэрэл зурагчин Самир Хуссейн энэхүү агшныг  буулгаж чаджээ. Endeavour сайн санааны хандивын аянд оролцож буй Меган Маркл, ханхүү Харри нарын зураг. Гуравдугаар сард болсон энэ арга хэмжээнд оролцохдоо хосууд бүх хэргэм зэргээсээ татгалзана гэж мэдэгдээд удаагүй байсан билээ.



АНУ-ын спортын шилдэг гэрэл зургийн нэг. АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн “Супер Боул”-д ялалт байгуулсан Том Бреди охинтойгоо ялалтын баяраа хуваалцаж байна. Нью-Ингланд Пэтриотс багийн тоглогч тэрээр багийнхаа хамт 2018 онд ялалт байгуулж замналынхаа турш зургаа дахь цомоо өргөсөн нь энэ билээ.



Энэ бол 2018 оны Азийн наадмын ширээний теннисний багийн төрөлд шалгарсан Хонконгийн шигшээ багийн тамирчин Соо Вай Ям Мин тоглох үеэр энэ зургийг буулгаж чаджээ. Ройтерс агентлагийн гэрэл зурагчин Бевирхарта энэ зургийг дарсан байна. Азийн наадмын шилдэг гэрэл зургаар энэ зургийг нэрлэсэн байдаг.



Швейцарын нийслэл Берн хотод байрлах Швейцарийн холбооны ордны дээр цахим буй аянга. Үүнийг Ройтерс агентлагийн гэрэл зурагчин Стефан Вермут буулгасан байна.



Парисын дарь эхийн сүмийн чулуун баримал “супер сар” мандахад ийнхүү харагдаж байна. Энэ гайхалтай агшныг 2016 оны арванхоёрдугаар сарын 14-нд Ройтерс агентлагийн гэрэл зурагчин Кристиан Хартман буулгасан байна.



2012 оны Лондоны олимпын хамгийн гайхалтай зургаар энэ зургийг нэрлэжээ. Товерын гүүрэн дээр мандаж буй тэргэл сар Олимпын наадмын билгэ тэмдэгтэй гайхалтай сүлэлдэн яг л алтан медаль шиг харагдаж байгаа биз. Гэвч Олон улсын олимпын хороо үүнийг билгэ тэмдэг будилуулсан зураг гэж шүүмжилж байжээ.


Энэтхэгийн уламжлалт Холи баяр наадамд оролцож буй охин. Ройтерс агентлагийн гэрэл зурагчин Шайлеш Андраде 2017 онд энэ гэрэл зургийг буулгасан байна. Тухайн жилийнхээ шилдэг 100 гэрэл зургаар нэрлэгдэж байв.



Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Хатан хаан II Элизабетийн шатрын хөлөг мэт зураг. Эрхэмсэг хатантны 90 насны ойгоор Тоби Мелвиль энэ зургийг буулгажээ. Гэгээн Павелын сүмд алхаж буй хатан хаантны зураг тухайн жилдээ хэвлэлээр хамгийн түгээмэл тархсан зургийн нэг болжээ.



Испанийн Бунол хотод болж буй улаан лоолийн баярт оролцож буй эмэгтэй. Олон жилийн турш уламжлал болж ирсэн жуулчдын оролцох дуртай баяр бол “Ла Томатина” наадам юм. Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 22 мянган хүн “Ла Томатина”-д оролцдог гэх судалгаа бий.



Австралийн Сидней хотод 2000 онд зохиогдсон олимпын наадмын усанд үсрэлтийн төрөлд оролцож буй Хятадын тамирчин Ху Жиагийн зураг. Энэ төрөлдөө мөнгөн медаль хүртсэн түүнийг зургийг Ройтерс агентлагийн зурагчин Яннис Беракис буулгаж амжжээ.



Зүрхэн хэлбэр үүсгэж буй фламинго шувуу. Испанийн нийслэл Мадрид хотын амьтны хүрээлэнд энэ зургийг дүрсэлж амжжээ. Үүнийг Ройтерс агентлагийн зурагчин Пол Ханна буулгасан юм.

 

Эх сурвалж: Business Insider

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.27.31) 2020 оны 06 сарын 13

Ингэхэд монгол зурагчид хаагуур юу хийгээд яваад байнаа?

0  |  0
Top