Ой хээрийн түймрийн хор уршиг, анчдын хөрөг, АНУ-ын Капитолыг эзэлсэн үйл явдлыг мөнхөлсөн гэрэл зургууд 2022 оны “Sony World Photography Awards” уралдааны шилдэг гэрэл зурагчдыг тодруулна.
Энэ жил тус уралдаанд 156 мянга гаруй бүтээл ирүүлсэн нь нэр хүндтэй гэрэл зургийн уралдааны 15 жилийн түүхэн дэх дээд амжилт юм. Шилдэг бүтээлийг байгаль орчин, хөрөг, тайван амьдрал зэрэг 10 ангиллаар тодруулна. Ангилал бүрт гурван ялагчийг тодруулах ба гэрэл зургуудыг 2021 онд авсан байх болзолтой.
“World Photography Organisation” байгууллагаас зарладаг уралдааны ялагчдыг ирэх дөрөвдүгээр сарын 12-нд зарлаж, шилдэг гэрэл зургуудаас бүтсэн үзэсгэлэнг Лондонгийн “Somerset House” ордонд тавдугаар сарын 2-ыг хүртэл зохион байгуулах юм.
Оны шилдэг гэрэл зурагчныг 25 мянган ам.долларын шагнал хүлээж байна.
Сэтгэгдэл ( 0 )