ЦУВРАЛ I: Мэгшиж буй ТОСОН БУМБА

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Дахиад л Тосон бумба уу гэж та бодож байна уу. Тийм ээ, дахиад л Тосон бумба. Байгалийн нөөц газар, орон нутгийн тусгай хамгаалалтад аваад ч Тосон бумбыг хамгаалж чадсангүй.

Дөнгөж сар гаруйн өмнө “Саус Гоби Коал Транс” компани шүүхэд ялалт байгуулж, байгалийн үзэмжит газрын хөрсийг нь хуулаад эхэлж. Хуулийн аргаар нутгийн иргэдэд өвлөгдсөн байгаль эхийн үзэмж сөөм, сөөмөөр хорогдсоор байна. Яг одоо таныг энэ нийтлэлийг уншиж байх мөчид Тосон бумба хажуу бөөрөөрөө эмтэрсээр байгааг та мэдэх үү.

Эрт эдүгээгийн амьтан, ургамлын мөрийг үлдээн, өдгөө ч говь нутгийн эко системийн үндэс болж буй Тост, тосон бумбын нуруунд 16 компани лиценз эзэмшдэг гэх албан тоо бий. Энэ бол Ашигт малтмалын газраас гаргасан тоо. Нутгийн иргэдийн ярьж буйгаар энэ тоо лав 20-ийн босго давжээ. Тост, тосон бумбын нуруунд алтны зургаа, нүүрсний таван лиценз олгосон байна. Ердөө 11-хэн жилийн дотор шүү. Монгол орон баялгийн асар их нөөцтэй болох нь тогтоогдож, дэлхий дахин манайх руу өнгийж эхэлсэн тэр цаг үеэс Тосон бумба мэгшиж эхэлсэн юм. Мэгшсээр 11 жилийг үджээ. Энэ хугацаанд нутгийн иргэдийн тэмцэл, нутаг орноо гэх сэтгэлийг нь үл харгалзан хөрс хуулалтын ажлаа аль хэдийнэ эхлүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд сүүлийн есөн жил алт, нүүрсний 11 лиценз эзэмшигч компанитай тасралтгүй тэмцсээр ирсэн. Нэг шүүх хурлаас, нөгөө шүүх хурлыг дамжсаар 2016 онтой золгож, тэр цаг үед олборлолт хийхгүй гэдгийг орон нутгийн зүгээс шийдэж байлаа. Гэвч яг энэ цаг үед УИХ-ын 36 дугаар тогтоолоор байгалийн нөөц газарт бүртгэн, дараа жил нь буюу 2017 оны гуравдугаар сард тусгай хамгаалалтад авах газар нутгийн хилийг тогтоон 743 мянган га талбайг хамгаалалтад авчээ. Хамгаалалтад авсан ч нутгийн иргэдийн тэмцэл үр дүнд хүрсэнгүй. Хамгаалалтад авсан талбайн гадна талд “Саус Гоби Коал Транс” компанийн лицензтэй талбай үлдэж хоцорчээ. Геологийн шинжээчдийн тайлбарлаж байгаагаар эко системд ноцтой хохирол учруулахгүй гэж үзсэн учраас тэр гэнэ ээ. Хожим нь “Өнөөдрийн тогтоосон хэмжээнд хилийн заагийг батлахад боломжтой, сөрөг үр дагавар гарахгүй гэх дүгнэлт гарсан учир хилийн заагийг тогтоосон” гэж Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа хэлж байлаа.

Нутгийн иргэд эхэндээ нэгдэж байсан ч сүүлдээ нэгдэл нь саарч эхэлжээ. Учрыг лавлавал “Саус Гоби Коал Транс” компани гэр бүлийн гишүүдийг нь ажилд авах болсон байна. Ажилд авахаар зогсохгүй хэд, арван төгрөг өгсөн гэдгийг нутгийн иргэд хэлж байсан юм. “Эхлээд Гурвантэсийн иргэд нэгдэж байсан ч тав, арваараа хөндийрсөөр эцэстээ би л үлдсэн. Би ч шүүх хурлаас, шүүх хурал дамжсаар өдийг хүрлээ. Сүүлдээ өөрөөсөө мөнгө гаргаж 20 сая төгрөгийн өртөгтэй өмгөөллийн үйлчилгээ хүртэл авч ажилласан. Гэсэн ч амжилт олсонгүй. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ч уулзсан. Анхаарна гэдгээс өөр зүйл хэлээгүй. Үнэндээ ганцаарддаг юм байна” гэж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн ногоочин Л.Сүрэнхүү ярьсан юм.

Хамгаалалтын талбайд оролгүй үлдсэн гэх тэр газар нь чухамдаа Тост, тосон бумбын гол утга учир нь аж. Энэ орчимд 13 булаг, заган шугуй, дэлхийн улаан номонд орсон Тооройн төгөл зэрэг олон арван ургамлын төрөл зүйл байдаг гэх. Хамгийн гол нь говь нутагт чандмань эрдэнэ болсон усны гол судал нь байдаг ажээ. Хэргийн эзэн гэгдэж буй “Саус Гоби Коал Транс” компани яг одоо энэ нутагт ашиглалтын хоёр лиценз эзэмшиж буй. “Гашуу толгой-1” гэгдэж буй бүлэг ордод байрлах дээрх хоёр талбайн лицензийн хугацаа 2042, 2045 онд дуусна.

  Энэ компани аль хэдийнэ олборлолтоо эхэлсэн байна. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө уул уурхайн ажлаа эхлүүлж, 200-300 мянган тонн нүүрс Хятад руу гаргасан гэдгийг ч нутгийн иргэд хэлж байв. Гурвантэс сумаас 23 км-т орших энэ бүлэг ордоос болж Тост, тосон бумбын үзэсгэлэн алсаас тодрох нь бүү хэл тоосжилт нэмэгджээ. Чандмань эрдэнэ болсон ус ч өдий, төдийгөөр хорогдсоор байна. Хамгийн гол нь малчдын амьжиргаанд нөлөөлж байгаа нь “шүдний өвчин” юм.

Уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа талбайд 75 өрхийн 22 847 толгой мал, 20 гаруй булаг шанд байна. Гурвантэс сумын есөн гайхамшигт ордог “Хүрэн ханын хэц” байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар ч багтдаг. Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог. Иймээс энэ нуруунд бүрэлдэж буй урсац Ховд орчмын булаг шанд, баян бүрд, бүр цаашлаад Хуршуутын гол, Нарийнсухайт орчмын олон тооны худаг ус, булаг шандыг тэжээж байдаг аж.

Тэгвэл ийм нэгэн баримт байгааг дашрамд уламжилъя. Ашиглалтын 43 153.96 га талбайг “Саус Гоби Коэл Транс” ХХК, Нүүрсний хайгуулын 10 талбайн 112 681.08 га талбайг долоон аж ахуйн нэгж, Алтны хайгуулын гурван тусгай зөвшөөрлийн 6 511.71 га талбайг гурван аж ахуй нэгж, Ховор металлын нэг тусгай зөвшөөрлийн 19.35 га талбайг нэг аж ахуйн нэгж, Ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийн талбайн 16 361.72 га, хайгуулын тусгай зөвшөөрлийн 8010.74 га нийт  24 372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК тус, тус эзэмшиж байна.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дорвод(202.21.109.145) 2019 оны 06 сарын 01

Ом Нутгийн Зовлол нь барьцаалагдаж ХЗ сайд Нямдоржид нээнтэгтэй байгаа учир тэмцэл эхлуулэх арга байхгуй болсон юм байнаа.

0  |  0
Баядууд(202.21.109.145) 2019 оны 06 сарын 01

Омноговьчууд даанч арчаагуй ард тумэн юм байна.Увсчууд яасан их дээрэлхуу юм бэ. Ард тумнийг нь хундэлдэггуй юм бол монголын ард тумэнийг хундэлж , Увсын новшнууд минь савраа тат. Оорийн нутгаа ухаж, Увс нуур луу чинь дайрч байгаатай агаар нэг шуу. ХЗ сайд, Боя сайд, увсын новшнууд учир та нарт туслахгуй гэдгийг ойлгохгуй байна уу! Омноговьчууд аа!!!!!!

0  |  0
Увс Нутгийн зовлол(202.21.109.145) 2019 оны 06 сарын 01

Омноговь аймгийн нутгийн зовлол юу хийгээд байнаа Сурвалжлагаар гарч байгаа Саус гобийн ажилчид бугд Увс аймгийн иргэд байх юм. увсчууд газар дээрэмдэж авч байна уу гэлтэй. Омноговьчууд эх нутгаа нийлж хамгаалах эр зориг байдаггуй юмуу. Увс нуураа ог, нуураас нь их хэмжээний загас барьж хятад руу гаргана гээд асуугаачээ . Тэгвэл Нямдорж Чойжилсурэн мэтийн нууц ноентнууд ,хулгайчид нь юу гэхийг нь сонсооч.

0  |  0
DDulamsuren(66.181.161.53) 2019 оны 04 сарын 18

Яанадаа бид чинь аргатай зальтайд нь эх орноо тѳнхүүлээд дууслаа . Яанам бээ үр хүүхдүүд минь .......

0  |  0
Сонгогч(64.119.26.19) 2019 оны 04 сарын 20

Энэ яацан ард түмэн гэхээрээ ийм байдаг байнаа!! Хэдэн халтар мөнгө харахаараа газар шороо эх орноо сонголтоо төрсөн биеээ үр хүүхдээ юу байгаага худалддаг тэнэгүүд монголоос өөр хаана ч байхгүй!!! Ухаараач, сэхээрээч !

1  |  0
Зочин (43.242.243.156) 2019 оны 04 сарын 16

Сайн нэг талдаа үнэнч уул уурхайг гадарладаг Ашигт малтмалын хуулийг ялангуяа Байгаль орчны болон , Газрын хэвлийн тухай хуулиа төгс мэддэг өмгөөлөгч аваач.

0  |  0
ЗОЧИН(202.9.42.238) 2019 оны 04 сарын 20

ХҮНИЙ ГАРААР МОГОЙ БАРИУЛАНА АА ГЭЖ ЭНЭ ДЭЭ ӨӨРСДИЙГ НЬ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВААД НУТГИЙГ НЬ УХАЖ САМРУУЛАХ АЖИЛД ХӨЛСЛӨН АЖЛУУЛЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ ХАЙРАН САЙХАН НУТАГ МИНЬ ГЭХ ХҮНГҮЙ БОЛГОХ ЮМ БИЗ ДЭЭ ХҮНИЙ ШУНАЛАА ГЭЖ ХАЙРАН САЙХАН ЗАЛУУГЫН АМЬ НАСААР ИЙМ Л ХӨГИЙН ШУНАЛТНУУД Л ТОГЛОСОН ТЭГЭЭД ЦАГДААГ НЬ ХҮРТЭЛ ХАХУУЛДАЖ ХУДАЛДАЖ АВСАН ДАА.

2  |  0
sonsogch(66.181.161.69) 2019 оны 04 сарын 15

Anhaarna gegeg hudalaa temtsel l vr dvntei

0  |  0
qe(185.107.47.171) 2019 оны 04 сарын 15

hezee

0  |  0
zochin(66.181.176.76) 2019 оны 04 сарын 15

Huukee lezenziig n huraa

0  |  0
Top