МАН: Ерөнхий прокурорын орлогч А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.04.15/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн хуралдаанд дэмжихээр тогтжээ.

Мөн Засгийн газраас өргөн барьсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Уг өөрчлөлтөөр хөдөө аж ахуйн болон мал аж ахуйн үйлдвэрлэлд ус бохирдуулсны төлбөрөөс хасахыг дэмжсэн байна.

Түүнчлэн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн бүлгийн гишүүдийн саналыг тусгасан байна. Гишүүдийн саналын дагуу УИХ-ын дэгийн тухай хуульд нэлээн олон өөрчлөлт хийхээр болжээ. Тухайлбал, УИХ дэгийн тухай хуульд   УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгоход чиглэгдсэн өөрчлөлтөд зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой үг хэлж, асуулт асуухаар болгож байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top