Ерөнхийлөгчийн үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан зөвлөх Д.Жаргалсайхан тэргүүтэй АН-ын зарим гишүүн өнөөдөр /2019.04.16/ намаасаа гарч байгаагаа зарлалаа. Ардчилсан хувьсгалд оролцож, Монголын ардчилсан намыг байгуулалцаж явсан ардчилсан холбооны анхдагчид болох эдгээр хүмүүс намаас гарах болсон шалтгаанаа “Ардчилсан хувьсгалд оролцож байхдаа хүмүүнлэг, энэрэнгүй ардчиллыг бий болгоно гэж 30 жил зүтгэж явсан. Өнөөдөр эргээд харахад Ардчилсан нам эгэл жирийн гишүүдийнхээ хүсэл тэмүүлэл дээр гишгэж, өөрсдөө баяжих хэрэгсэл болгосон нь АН-ын үе үеийн дарга нар юм. Улс оронд авлигажсан, хамжлагат нийгмийг бий болгосон, нийтийн өмчийг хулгайлахад манлайлж оролцсон. Тиймээс Ардчилсан намаас гарч, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх улс төрийн намын төлөө хамтдаа зүтгэх болно” гэж байлаа.
Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Жаргалсайхан хэлэхдээ “АН-ыг албан тушаалын наймаа болгож хувиргасан. Үндэсний зөвлөлдөх хороонд ороход улирал тутамд гурван сая төгрөг төлөх ёстой. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс 250 сая төгрөг, ИТХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд 50 сая төгрөг өгдөг. Тухайлбал, намайг “Цахилгаан тээвэр” компанид ажиллаж байхад халсан. Эргээд оръё гэхэд 50 сая төгрөг нэхэж байсан. Гаальд ажилд оръё гэхэд 40 сая төгрөг нэхдэг нь ил болсон. Тиймээс бид авлигажсан ардчилал бус ард түмний ардчиллыг бий болгох ёстой. Ийм ардчиллыг дэмжих улс төрийн нам, хүчнүүдтэй хамтарч ажиллана” гэлээ.
Сэтгэгдэл ( 13 )
Aldaa zavhralig ni zasaj zalruulj zuv zamd ni oruulah talaar temtsej ajillahin orond uzel bodloosoo urvaj sharvaJ NAMAA orhino gedeg her zuv shiidel ve.Zugeer l orhij boldog zuil yum bol tuhain NAM-d yamarch unet zuil uzel bodlin davuu tal gej bhgui ba gesen ug yum bish u
урвагчийг шүүхшүйгээр газар дээр нь шууд буудаж цээрлүүл
ерөнхийлөгч өө энэ зальт урвагчийг хурдхан хөөж явуулаач нэрийг чинь барьж юу ч хийж мэдэх ичих нүүрээ гээсэн этгээд. энэ новшоос өөр хүн олдохгүй байна гэж үү
жаргалсайхан гэгч хогын новш бол зүгээр л нэг шоучин чамаар дутахгүй чяих булчирхайгүй новш там руугаа зайл
ХӨӨЕ, ЗӨВЛӨХӨӨ, НАМ МАМ ЯАХ ВЭ? ТЭР ХЭДЭН АВТОБУСНЫХАА УЧРЫГ ОЛСОН НЬ ДЭЭРГҮЙ ЮУ?
Зөв зөв. Шудрага үнэний төлөө дэмжиж бна
garsan ni zuv arddchilaliin neriig barij baaxan shorongiin xuligaanuud orchixson nuguuduul ni mungutei bolood mafi uusgechichsen ardchilsan nam bol eruusuu xuligaanuucdiin nam odoo xarin ardiin namaa odoo ungu mungu , alban tushaal xarsan luivarchdaas tseverleed unexeer tuxain ueiin satsializmiin ueeer xumuujsen gexdee zax zeeliin uxaantai yyan xatan iq saitai xumuuseer turiig b urduulex xeregtei
Баяр хүргэе. Бузруудаас ингэж л салахгүй бол болохоо болилоо.
Ингэээд өөрсдийн хулгайгаа сайн яридаа тэгвэл чи шудрага гэж хэлэгдэх болно
АН БАС ХУВААГДЛАА ХӨӨРХИЙ ХЭНИЙ ЗААВРААР БОЛДОО ХЭНД АШИГТАЙ БОЛ
60 тэрбумын схем чинь АН-д бас хэрэгжиж байна.
Хайран сайхан гишүүд нь гараад алга боллоо л доо. Эрдэнэ, Эрдэнэбат 2 ЖДҮ- гээ яриад л хоцорч байх шив дээ. Ингэх гээд байсымаа. Ичиг, ичиг. ичиг.
Bayar hurgie! Shudarga yos mandtugai!