ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал арвидна

2019 оны 04 сарын 18

Хаврын адаг шар луу сарын нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

  • Аргын тооллын: 2019.4.18, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 14
  • Наран ургах шингэх: 5.58-19.45
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top