Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой 2019 онд тохиож буйтай холбогдуулан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, өнөөгийн хамтын ажиллагааны тухай баримтат кино бүтээх МҮОНРТ болон ГХЯ-ны төлөөллөөс бүрдсэн баг тус улсад ажилласан байна.
Төлөөлөгчид Вьетнамын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь, Элчин сайд Д.Билэгдорж, МВНН-ийн дэд тэргүүн Хоанг Туан Тхинь, мөн Ханой их сургуулийн Монгол оюутнуудаас ярилцлага авч, Үндэсний архивын газар, Баримтат болон ШУ-ны киноны студи, Д.Сүхбаатарын нэрэмжит Вьетнамын Ба Ви-ийн сүүний ферм, “Винфаст” автомашины үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, киноны зураг авалт хийжээ.
Монголын талын баг “Вьетнамын дуу хоолой” радио телевизийн нэгдэл /VOV/-ийн дэд ерөнхийлөгч Нго Минь Хиен-тэй уулзалт хийсэн бөгөөд баримтат киног энэ оны 11 дүгээр сард Монгол болон Вьетнамын телевизээр зэрэг гаргах, вьетнамын талын баримтат киноны баг ирэх 9 дүгээр сард Монголд ажиллаж, зураг авалт хийхээр тохиролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )