Сонгинохайрхан дүүргийн АН шинэ байртай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын байрны нээлт өнөөдөр /2019.04.19/ боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, СХД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батцогт нар болон гишүүд,  дэмжигчид оролцсон юм.

Нээлтийн үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Сонгинохайрхан дүүрэг олон жил өөрийн гэсэн байргүй байсан. Өнөөдөр шинэ байрныхаа нээлтийг хийж байна. Цаашид 32 хороо бүрт намын үүрийн байртай болох зорилготой байна. Өөрийн гэсэн байртай болсноор сургалт, уулзалтууд зохион байгуулах, мэдээлэл солилцох,  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  зэргээр гишүүд, дэмжигчиддээ чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулна. Аливаа байгууллага өөрийн гэсэн байртай болж байж үйл ажиллагаа нь тогтвортой явах боломж бүрддэг. Монголын нийт хүн амын 10 гаруй хувь нь СХД-т амьдарч байна. Тиймээс ч тус дүүрэгт намын үйл ажиллагаа идэвхжиж, сэргэх нь онцгой ач холбогдолтой” гэв.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд СХД-ийн АН “Шинэчлэлийн аян-2019” аяныг зохион байгуулж байгаагаа энэ үеэр дуулгалаа. СХД-ийн АН 5000 гаруй гишүүд, дэмжигчидтэй төдийгүй цаашид гишүүдээ чадавхжуулах чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ван(202.126.89.217) 2019 оны 04 сарын 20

Байр түрээсэлчихээд, тууз хайчлаад л. АН сөнөжээ.

0  |  0
Ван(202.126.89.217) 2019 оны 04 сарын 20

Байр түрээсэлчихээд, тууз хайчлаад л. АН сөнөжээ.

0  |  0
ээээээээээ(77.38.148.28) 2019 оны 04 сарын 20

намын байр гэж байхаар сонгино хайрхан дуургийн яая даа гэсэн хуучин барилгыг шинэчлэж, шинэ эмнэлэгтэй болсон бол их баярлах байлаа

0  |  0
Бцо(103.26.194.178) 2019 оны 04 сарын 19

шинэ байранд орлоо гээд хэдэн хүний л зураг тавих юм тэр байр нь хаана байнаа

1  |  0
ф(66.181.161.29) 2019 оны 04 сарын 19

эрдэнэ бгаа цагт ардчилал яриад хэрэггүй

1  |  0
зочин(203.91.118.180) 2019 оны 04 сарын 19

Намд байр барьж байхын оронд ганц музейг байртай болгочих ухаангүй энэ хүүрнүүдийг яая даа байз

1  |  0
Хан залуус(202.179.26.129) 2019 оны 04 сарын 19

Эрдэнэ гахай чи бга цагт АН булшиндаа орно. Удахгүй шорондоо ороорой. Манай Хан-Уулыг самарсанг чинь мартахгүй ээ.

2  |  0
Ан(122.201.31.48) 2019 оны 04 сарын 19

Эрдэнийг ярьж бхад гишүүд нь бослого гаргаад онигоо шаассс

2  |  0
Top