Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 21

Өнөөдөр 2019.4.21. Ням гараг / Билгийн тооллын: 17

Хаврын адаг шар луу сар

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

  •     Наран ургах шингэх: 5.53-19.49
  •     Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  •     Барилдлага: Арвидах
  •     Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Энэ өдөр луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top