ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой

2019 оны 04 сарын 25

 Хаврын адаг шар луу сарын гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

  • Аргын тооллын: 2019.4.25, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 21
  • Наран ургах шингэх: 5.46-19.55
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал  зохистой.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.108) 2019 оны 05 сарын 10

ШАРЫН ШАШИНТ ТӨР ЗАСАГТАЙ МОНГОЛ УЛС.

0  |  0
Top