ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2019 оны 04 сарын 27

Хаврын адаг шар луу сар Нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр

 

  • Аргын тооллын: 2019.4.27, Бямба гараг
  • Билгийн тооллын: 23
  • Наран ургах шингэх: 5.43-19.58
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ner(85.194.5.134) 2019 оны 04 сарын 28

Tanaih zurhai tawisan yum bol tawishan shig bgach hagas butensaini zurhai ni bdagguie gne

0  |  0
t1t(202.55.191.130) 2019 оны 04 сарын 27

t1t

0  |  0
Top