ДОРНЫН ЗУРХАЙ: Нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2019 оны 04 сарын 29

Хаврын адаг шар луу сарын найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр

  • Аргын тооллын: 2019.4.29, Даваа гараг
  • Билгийн тооллын: 25
  • Наран ургах шингэх: 5.40-20.00
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top