Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр /2019.04.28/ ээлжит бусаар хуралдаж 2019 оны зургадугаар сарын 30-нд болох Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан байна. Ардчилсан намын зүгээс нөхөн сонгуульд Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон байна.
Сонгуулийн хуулийн дагуу намууд тавдугаар сарын 1-нээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн намыг нөхөн сонгуульд оролцох эсэхийг ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 5-ны өдөр хариу мэдэгдэх ёстой юм.
Сэтгэгдэл ( 4 )
Хэрэггүй дээ та нар. Хүк сайдыгаа суга дэмжнээ манайхан.