ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2019 оны 04 сарын 30

Хаврын адаг шар луу сарын долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр

  • Аргын тооллын: 2019.4.30, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 26
  • Наран ургах шингэх: 5.39-20.02
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top