#1 М.АХМЕТ ЯЗАЛ: “ТУРКИШ ЭЙРЛАЙНС”-Т ШУУД НИСЛЭГИЙН ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨГҮЙН УЛМААС МОНГОЛ УЛС 745 САЯ АМ.ДОЛЛАР АЛДСАН
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Ахмет Язалтай ярилцлаа.
-Турк, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш 50 жил өнгөрсөн байна. Хагас зуун жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагаа, түншлэлд онцлох ямар зүйлс гарсан бэ?
-Дипломат харилцаа тогтооход 50 жил гэдэг хангалттай хугацаа. Бусад орнуудтай харьцуулахад онцлох нэг зүйл байгаа нь манай хоёр орон хэдэн мянган жилийн түүхийн нарийн жимээр холбоотой. Манай хоёр орны түүх дор хаяж 2000+50 жил гэж ойлгох хэрэгтэй. 2000 жилийн түүхийн ач холбогдлыг бид өнгөрсөн 50 жилийн хугацаанд харсан. Түүх, соёлоос эхлээд хоёр орны ард түмний дэлхийг харах өнцөгт ижил зүйлс олон байдаг. Турк ёс заншлаас эхлээд өдөр бүр амьдралд тохиолддог зүйлсээ Монголоос ч харж болно. Бидний түүх хоёр орныг ойр дотно байх маш том түлхэц болсон. Гэхдээ ирээдүйд энэ найрамдалт харилцааг улам өргөжүүлэхийн тулд бид хичээж ажиллах хэрэгтэй. Монгол, Турк хоёр орон анх дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл сэв суух зүйл тохиолдож байсангүй.
1969 онд анх дипломат харилцаа тогтоосон бол 1996 онд Турк Улс Монгол Улсад анх Элчин сайдын яамаа нээж байлаа. Элчин сайдын яамаа нээхээс өмнө буюу 1994 оноос хойш “ТИКА” байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ нь зөвхөн дипломат харилцаа бус бусад салбарын харилцаа ямар түвшинд байсныг харуулсан том үзүүлэлт. Элчин сайдын яам нээгдсэнээр манай хоёр орны хамтын ажиллагаа илүү дөхөм болж эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн. Тухайлбал, эдийн засаг, улс төр, боловсрол, батлан хамгаалах, спортын салбарт манай хоёр орон хамтран ажиллаж байна. Одоо сард нэг удаа Монголын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид Турк улс руу ажлын айлчлал хийх гэхчилэн хамтын ажиллагаа үргэлжилж байгаа.
#2 SSM СУРГУУЛИЙН СУРАГЧИД ШИГЕЛЭЭР ӨВЧИЛСӨН НЬ ТОГТООГДЖЭЭ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "SINGAPORE SCHOOL OF MONGOLIA " сургуулийн хоолны газраас сурагчид хордлого авсан тохиолдол өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр гарсан.
Тус сургууль болон хоолны газарт дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийж, хоолны газраас лабораторийн шинжилгээнд 8 нэрийн хоол, 13 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, 9 орчны эд зүйлсийн арчдас, өрөөний агаар, төвлөрсөн шугамын унд, ахуйн ус, будаа агшаасан ус, шүүсэн ус тус бүр нэгийг авч Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжлүүлээд байсан юм. Шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногт гарчээ. Шинжилгээнд 109 хүн хамрагдсанаас 44 хүнээс шигел /Shigella Flexner 1a/ төрлийн нян илэрсэн байна.
#3 Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХ ХУРАЛД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ОРОЛЦОЖ БАЙНА
Өнөөдөр /2019.05.06/ Малайз улсын Куала-Лумпур хотноо Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал эхэлж байна. Мөн энэ өдөр талийгаач Ш.Алтантуяагийн төрсөн өдөр тохиож байгаа ба тэрээр амьд сэрүүн байсан бол 41 нас хүрэх байлаа. Энэ удаагийн шүүх хуралд хохирогчийн талыг төлөөлөн талийгаачийн аав С.Шаарийбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нар оролцож байгаа юм. Одоогоос 13 жилийн өмнө Малайзын Шах-Алам хотын ойролцоох ой дотор 28 настай Ш.Алтантуяаг тус улсын цагдаагийн офицерууд буудан хөнөөж, цогцсыг нь байлдааны тусгай зориулалтын С-4 тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн онц ноцтой хэрэг дэлхий дахины анхаарлыг татаж байв. Гэмт хэргийг мөрдөх үед Малайз улсын нөлөө бүхий улстөрчийн захиалгаар тус улсын цагдаа нарын гарт зэрлэгээр хөнөөгдсөн болохыг тогтоож, уг хэрэгт Малайзын улстөрч Абдул Разак Багиндаг холбоотой гэж үзсэн. Үүний дагуу шүүх хурал хоёр жил гаруй үргэлжилсний эцэст 2008 оны аравдугаар сарын 26-нд Абдул Разак Багиндад холбогдох хэргийн шүүх хурал Куала Лумпур хотод болж түүнийг энэ хэрэгт буруугүй хэмээн сулласан билээ. Өдгөө Абдул Багинда нь Англи улсад эрх чөлөөтэй амьдарч байна. Ийнхүү Абдул Багиндаг цагаатгаж, тус улсын цагдаагийн алба хаагч Азилах Хадри, Сирул Азхар хоёрыг шүүж эхэлсэн бөгөөд 2015 онд Холбооны дээд шүүхээс Азилах болон Сирулыг тус хэрэгт буруутай хэмээн цаазын ял оноосон билээ.
#4 АЗИД ШИНЭ ХААДЫН ЭРИН ҮЕ ЭХЭЛЛЭЭ
Японы Эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээнээсээ буулаа. Энэ жил 85 нас зооглож буй Эзэн хаан Акихито хаан ширээнээс буух шашны болон гэр бүлийн ёслолоо хийж гүйцэтгэлээ. Юуны өмнө Шинто шашны шүтээн, өвөг дээдэс, Нарны бурхан Аматэрасүд зориулсан гурван ариун сүмд очиж, мөргөл үйлдэв. Энэ нь хаан ширээгээ шилжүүлэн өгч байгаагаа дээд бурханд илтгэж байгаа хэрэг юм. Эзэн хаан үүнээс өмнө анхны Эзэн хаан болон өөрийн эцэг Хирохито нарын бунханд хүндэтгэл үзүүлжээ. Тавдугаар сарын 1-нээс Нарүхито эзэн хааны үе эхэлнэ. Шинэ үеийн нэр нь Рэйва.
#5 ТЭДНИЙ ШИНЭ ШҮЛГҮҮД | НЭН ШИНЭ ҮЕИЙН НАЙРАГЧДЫН БҮТЭЭЛЭЭС
Амьдралд утгагүй санагддаг зүйлс утга учрыг мэдрүүлдгээсээ олон. Амьдралын утга учрыг бид өөр өөр зүйлээс эрж хайдаг. Яруу найраг ч бас эрэл хайгуул. Тэгвэл эрж олсноо хэн хэрхэн илэрхийлж байна вэ? Тэд дөнгөж 20 гарч яваа залуус ч шүлгүүдээс нь хэний ч олж хараагүй зүйлсийг мэдрэх болно. Гуниглуун, эр зоригтой, заримдаа мохоо хүчин мөхөс мэдэрмжүүд бол тэдний залуу насны дуулал юм. Магадгүй бүгд л ийн эхэлж байсан биз ээ. Бид энэ булангаараа үе үеийн төлөөлөл болсон яруу найрагчдын шинэ шүлгүүдийг цувралаар нийтлэн хүргэх юм. Харин энэ удаа Монголын нэн шинэ үеийн утга зохиол, тэр дундаа постмодерн яруу найргийн өнгө төрхийг тодорхойлж яваа 5 залуугийн хамгийн сүүлд бичсэн, амь халуун шүлгүүдийг хүргэж байна. Магадгүй та илүү ихийг уншихыг хүсвэл Т.Бямбасүрэнгийн "Үдэлт", Г.Барсболдын "Ялагдал", Э.Булганы "Үүр цайхын өмнө", Х.Доржпаламын "Хөхөлбөр туяат хавар" зэрэг анхны яруу найргийн түүврийг нь уншаад үзээрэй.
Сэтгэгдэл ( 0 )