ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2019 оны 05 сарын 08

Зуны тэргүүн шарагчин могой сарын найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

  • Аргын тооллын: 2019.5.8, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 4
  • Наран ургах шингэх: 5.27-20.13
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимтой өдөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top