Г.Занданшатар: Монголчуудын оролцоотойгоор бүтсэн ялалтын баярын мэндийг хүргэе

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд хандаж “Өнөөдөр тавдугаар сарын 9-ний өдөр. Агуу их ялалтын 74 жилийн ойн баярын өдөр. Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээд үл мартах 71 сая хүний халуун амийг авч одсон дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч, фашизмыг олон улсын хамтын хүч ялсан түүхт өдөр. Эрхэм гишүүддээ ялалтын баярын мэндийг хүргэе. Энэ түүхэн өдөрт Улаан талбайд монгол хүүхдүүд ая дууны мэндчилгээ өргөж байгаа. Ингээд ялалтын баярын тохиолдуулан нийт гишүүддээ өнөөдрийн Улаан талбайд болох арга хэмжээг үзэж сонирхохыг уриалж байна. Энэ ажлыг Шадар сайд Ө.Энхтүвшин дарга зохион байгуулж байгаа. Монголчуудын оролцоотойгоор бүтсэн агуу их ялалтын баярын мэндийг хүргэе” гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top