Өнөөдөр 26800 төгрөгийн ногдол ашгаа авах уу, маргааш илүү их ашиг хүртэх үү!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 11

“Эрдэнэс Тавантолгой" компани өнгөрөгч онд 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигч гурван сая гаруй иргэн тус бүрт 26.800 төгрөгийн ашиг ногдоод буй. Албаны болон мэргэжлийн хүмүүс төдийгүй иргэд хооронд ч ногдол ашгаа авах эсэх тухай маргаан ч өрнөжээ. Юуны өмнө энэ 26800 төгрөг иргэн бүрийн гарт бүрэн очихгүй гэдгийг дуулгах хэрэгтэй. Тус компанийн 1072 ширхэг хувьцааны нэгж үнэ 25 төгрөг. Нэгжийн үнийг 1072 хувьцаанд үржүүлэхээр иргэн бүрт 26800 төгрөг ноогдож байгаа хэрэг. Үүнээс 10 хувийн татвар тооцохоор иргэдийн гарт 24120 төгрөг очно. Хэрвээ хувьцаа эзэмшигч иргэн Үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй бол данс нээлгэхэд 5000 төгрөг хасагдана гэхээр гар дээр ерөөсөө 19120 төгрөг ирэх юм байна. Үүнээс харвал өнөөх 26.800 төгрөг 19 мянган төгрөг болох нь. Нөгөө талаар хувьцааны мөнгө хувьцаа эзэмшигч тус бүрт бүрэн бүтэн очихгүй. Яагаад гэхээр 2011, 2012 онд 1072 хувьцаанаасаа оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр ашигласан хүн цөөн бус байдаг аж. Тэгвэл өнгөрөгч 2016 оны сонгуулийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газарт иргэд 300 ширхэг хувьцаагаа 300 мянган төгрөгөөр үнэлж худалдсан иргэдийн хувьд дээр дурдсан ногдол ашгийн хэмжээ багасна гэх мэт асуудал бий. Иргэд хувьцаагаа худалдсан ч юу байхав, тухайн үеийн эрх баригчид сонгуулиар санал авахын тулд хийсэн нэг ажиллагаа юм. Тодотгож хэлбэл, сонгогчдын өөрсдийнх нь мөнгөөр өөрсдөөс нь саналыг худалдан авах оролдлого байсан ч бүтэлгүйтсэн.

Тэгэхээр ногдол ашгийг хэрхэн яах тухай иргэдийн дунд ч тэр, судлаачид, албан хүмүүсийн дунд ч маргаан дэгдэж байгаа. Юуны өмнө иргэн тус бүрт очих 26.800 төгрөгийг хуримтлуулаад сан үүсгэхэд чамгүй их мөнгө учраас ямар нэг бүтээн байгуулалтад зарцуулах хүсэлтэй иргэн олон байна. Үүгээрээ бид ногдол ашиг авах ёстой гурван сая гаруй иргэнд 26.800 төгрөгөө авах сонирхолтой хүн байхыг үгүйсгэж байгаа хэрэг биш. “Газрын доорхи баялаг ард түмний өмч байна” гэсэн Үндсэн хуулийнхаа заалтын дагуу иргэн бүртээ ногдол ашиг өгөх гэж байгаа “Эрдэнэс Тавантолгой”, энэ шийдвэрийг гаргаж байгаа төрийг ч буруутгаж байгаа хэрэг биш.

Зөвхөн ногдол ашиг тойрсон судлаачид болон албаны хүмүүсийн зарим хэрэгтэй байж магадгүй санал санаачилгыг хүргэх гэсэн хэрэг. Уг нь иргэн тус бүрт очиж буй 26800 төгрөг тун өчүүхэн мөнгө хэдий ч ногдол ашиг авах ёстой хувьцаа эзэмшигчдийн тоонд үржүүлэхээр асар их мөнгөний тоо гарна. Тэгэхээр “олны хүч оломгүй далай” гэдэгчлэн энэ мөнгөө эргээд Монгол Улсын нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулах бүтээн байгуулалтад оруулж, эргээд өөрсдөө илүү их ашиг хүртэе гэсэн санааг хаа хаанаа хэлж буй.

Өргөн утгаар нь авч үзвэл, “Эрдэнэс Тавантолгой” хөрөнгийн зах зээл дээр яах вэ, ямар ашигтай ажиллах вэ гээд асуудал бий. Харин тус компани цаашид олон улсын хөрөнгийн биржид 30 хувиа худалдаад, IPO хийхээр хувьцааных нь үнэлгээ илүү баталгаажихыг мэргэжилтнүүд ам дүүрэн хэлсэн. Нэгж хувьцаа 50 центээр зарагдлаа гэж бодоход л одоогийн ханшаар 1300 төгрөг болох бөгөөд иргэдийн 1072 хувьцааны үнэ 1.3 сая төгрөг болж өсөх юм байна. Нөгөө талаар шууд гадаад зах зээлтэй холбогдох төмөр замын салбарт хөрөнгө оруулах боломж бий. Тухайлбал, Зүүнбаян-Тавантолгой, Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замд хөрөнгө оруулахад энэ нь эргээд асар хурдан үр ашгаа өгөх бүтээн байгуулалт гэдгийг албаны зүгээс өгч байгаа.

Өөр бусад бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах боломж олон байгаа бөгөөд хөрөнгө оруулсан бүтээн байгуулалтаа хувьцаа эзэмшигчид бүгд оролцоод хянаад явах боломжтойг ч өгүүлсэн. Энэ бүхнээс харахад иргэн бүрт тараах 26800 төгрөгийн ногдол ашгаас илүү маргааш олох орлого, ирээдүйн ашиг, эдийн засгийн үр өгөөж нь аль ч талаараа илүү гэдэг нь эндээс харагдана.

Монгол Улсад эдийн засгийн хүндрэл бий болж, сар бүр хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгөөсөө олон эцэг эхчүүд татгалзаж байсан. Тэр ч бүү хэл улс орноо эдийн засгийн хямралаас гаргахад сэтгэлээ зориулан гартаа зүүсэн бөгжөө хүртэл өгч байсныг бас мартаагүй байх. Тэгэхээр ногдол ашиг гэх хоногийн хоол залгуулж үл хүрэх цөөн хэдэн төгрөгөөс татгалзаж, иргэдэд нээлттэй сан байгуулъя. Иргэдийн ногдол ашгаас бүрдсэн энэ сан шилэн данстай байгаад нийгэмд чухал хэрэгцээтэй зүйл юу байна түүнд зарцуулдаг, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулдаг байх санал олон бий. Яахав, хуримтлалд үүссэн мөнгө дангаараа томоохон бүтээн байгуулалт босгох хэмжээний их мөнгө биш ч аливаа бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахад чамлахаар биш аж. Гэхдээ энэ бол зөв алхам гэдгийг албаны хүмүүс онцолж буй.         

Тэгэхээр энд мэдээлэл өгөх үүднээс иргэд бидний хувь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар дурдая. Тус компани 2017, 2018 онуудад 3.1 их наяд төгрөг, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготой ажилласан гэх баримтыг албаныхан өгсөн. Ийнхүү ашигтай ажилласнаар 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өрийг төлж дуусгасан байна. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компани улсын төсөвт чамгүй их мөнгө төвлөрүүлж, ашигтай ажилласан нь эндээс харагдана. Гэхдээ эерэг үзүүлэлтэд хэт итгэж, үрэлгэн, бодлогогүй хандаж болохгүй гэдгийг албаныхан хэлсэн. Иймээс ойрын гурван жил “Эрдэнэс Тавантолгой”  компанийн ашгийг шууд хувьцааны ногдол ашиг болгон тараахгүй байвал удаан хугацаандаа ганц хоёр удаагийн ногдол ашиг байтугай үр өгөөжөө өгнө гэх зэргээр ярьж байна.

Бид урьд өмнө ногдол ашиг, хувьцаа, халамжийн чиглэлд асар олон тэрбум төгрөг цацаж байснаас юу ч үлдээгүй гашуун түүх олон бий. Цөөн жишээ дурдахад, өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө буюу 2008 онд өдгөөгийн МАН-ын тэргүүлж байсан С.Баяр сонгуулийн өмнө “Эх орны хишиг” нэртэй нэг сая төгрөгийг иргэн бүрт амлачихсан.

Сөргүүлээд АН-аас 1.5 сая төгрөг бас амлачихсан. Энэ удаагийн сонгуульд өдгөөгийн МАН ялалт байгуулж амласан нэг сая төгрөгөө өгөхөөс өөр аргагүй байдалд орж байв. Тиймээс 2009 онд УИХ-аар “Хүний хөгжил сангийн тухай хууль”-ийг баталж эхний ээлжинд 70 мянга, дараа нь 50 мянган төгрөг гээд жилийн турш нэг иргэнд 120 мянган төгрөг өгсөн байдаг. Сүүлдээ “Хүний хөгжил сан”-гийн мөнгө 21 мянган төгрөг болж, зөвхөн 2010 онд улсын төсвөөс иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр 345 тэрбум төгрөгийг тараасан бол 2012 онд нийтдээ 805 тэрбум төгрөг хуваарилсан баримт байдаг. Энэ их мөнгөөр ямар хэмжээний үйлдвэр барих вэ, ямар хэмжээний бүтээн байгуулалтад зарцуулах вэ гээд бодохоор харамсах багадна. Тухайн үед энэ сангаас тараасан мөнгө хэнд ч баялаг болж үлдээгүй гэхээр нэгийг бодогдуулах байх.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.26.108) 2019 оны 05 сарын 12

ӨНӨӨ МАРГААШАА ЯАЯ ГЭЖ БАЙГАА ӨРХҮҮДЭД МАРГААШИЙН ӨӨХНӨӨС ӨНӨӨДРИЙН УУШИГ ДЭЭР БАЙГАА.ТИЙМЭЭС САНАЛААР НЬ НООГДОЛ АШГИЙ НЬ ӨГӨХ НЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА.БОЛОМЖТОЙ НЭГЭН НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХИЙХ БОЛМЖИЙ НЬ НЭЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
ИРГЭН(202.179.26.108) 2019 оны 05 сарын 12

ХҮМҮҮСИЙН ТАРХИЙГ УГААХДАА НЭГ ЮМИЙГ САЙН БОД.НОГДОЛ АШИГААС ГАДНА ТУЗ ЗӨВЛӨХ БАРИЛГА БАЙШИН КОМПЮТЕР САНДАЛ ШИРЭЭ УНАА ТЭРЭГ НҮҮРСЭЭ ЗАРАХ ЗАР СУРТАЛЧИЛГАА ГЭЭД ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ БААХАН ЗАРДАЛД ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ СУУЛГАЖ ИДЭХ ГЭЖ БАЙГААГ ИЛ БОЛГОЖ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.НЭГ ЖИЛ ТЭД ӨӨРСДӨӨ ОДОО БАЙГААГААРАА АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ ГЭВЭЛ СОЛИХ ХЭРЭГТЭЙ. ДАРАА НЬ ЯМАР АЖИЛ ИЛҮҮ ХЭРЭГТЭЙ ХААНААС МӨНГӨ ОЛОХ ВЭ ГЭХИЙН ОРОНД ДЭЭР ДУРДСАН БҮХ ЗАРДЛАА ТӨМӨР ЗАМДАА ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.ОДОО ЭХЛЭЭГҮЙ ТЗ ЭНЭ ЖИЛДЭЭ БАРИГДАНА ГЭДЭГ ҮЛГЭРИЙН ДАЛАЙ.НООГДОЛ АШГАА БҮГДИЙ НЬ ТАРААЖ ӨГ. ЭСВЭЛ ӨНӨӨ МА

0  |  0
Zaky (92.249.156.118) 2019 оны 05 сарын 14

Tөмөр замаа барих хэрэгтэй энэ ашиг авья гэсэн хүмүүс жоохон ном унших хэрэгтэй чи авж чадахгүй байсан ч чиний хүүхэд авна шүүдээ өнөөдрөөр битгий амьдар маргаашийг бод

1  |  1
ЗОЧИН(103.229.120.200) 2019 оны 05 сарын 12

Дараа бол яг өгч харагдаач

0  |  1
zochin(66.181.189.150) 2019 оны 05 сарын 12

ondor nastai ahmad humuus ashgaa avj chadahgui huleeseer baigaad zarim ni burhan bolj b/a.hurdan ashgaa avii.

0  |  1
Olznii baga deer(108.218.234.108) 2019 оны 05 сарын 12

Chamlahaar changa atga gedeg. Jaahan ch baisan ugj l baival avch l baiya. Tegehgui bol haashaa orson ni medegdehgui, hen 1 dargiin halaas ruu orood alga bolno

0  |  1
1072(103.229.121.147) 2019 оны 05 сарын 12

NOGDAL ASHIGAA HUN YUND ZARZUULAH NI HEND HAMAATAI YUM BE? ONOODOR ODOR IREH BUR L YUMNII UNE OSOJ BHAD OGOH HEREGTEI SH DEE

0  |  1
YOU(103.229.121.147) 2019 оны 05 сарын 12

NOGDOL ASHIGAA AVMAAR BNA. YAAGAAD DANDAA HUNII ERHIIG ZORCHIJ BDAG YUM BE? ENE IH IDEJ UUDAG HUMUUSIIN MONGONOOS ERHIIN ZORCHIJ AVAL DAA. ARAI DENDUU ULAIM ZAIM IDEJ UUJ BN SHDEE. SHIIDVER GARGAJ BGA HUMUUS MIN JOOHON ES ZUITEI BMAAR YUMAA

0  |  1
Зочин(202.131.225.205) 2019 оны 05 сарын 11

Ingej elii balai yum zahialgaar bichuuldeg bolj de. hen negj huvitsaanii unelgeeg 25 tugruguur togoochihov oo. ter munguur yamar ch hamaaralgui tavan tolgoi zuunbayan chigleld shoroo ovooloh gej baigaag hen demjih ve? Yadaj duusgaagui tumur zamaa duusgana gevel uur hereg. Hoiton jil iluu ih noogdol ashig taraana gej yagaad hudlaa yariad baigaa yum be. $14 km zamiig heden jil barina gej boddod hudlaa yum bicheed bainaa. $!$ km shoroo ovoolohod dor hayaj 3 jil herertei. Ter shoroogoo turd nogdog baigaa 600 garui say tuguruguu l ovool. Tenegtej hanahgui malnuud yum aa

0  |  0
su ah(202.179.25.93) 2019 оны 05 сарын 12

Adilhan taraasan ni barag deerdee. Taraalgui uldeevel ter ih mungu suraggui alga bolno. Surtalchilgaa ni buteen baiguulalat ch geh shig. Margaashiin uuhnuus unuudriin uushig deer.Yag ene tsag ued ene l taarna. Ard tumnii itgeliig aldsan on jiluudiin urgeljlel huvurch baigaag buu mart. Olznii baga ni amttai. Olon tumen bol Huvicaagaa avnaa. Avsan hoinoo harih dundaasaa niiluulj uursduu buteen baiguulalat hiih huvilbaraar ajillasan ni deer bhoo.

0  |  1
888(202.70.46.18) 2019 оны 05 сарын 12

ГАНЦ ШИЛ ГАЙГҮЙ АРХИНЫ МӨНГӨНД ХҮРЭХГҮЙ ХУВЬЦАА ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ....2000 ОЭЫ ҮЕД АРДЫН ХИШИГ ГЭЭД ХЭДЭН ЖИЛ 20МЯН.ТӨГРӨГ ТӨРӨӨСӨЭ ҮР ДҮНД АРХИЧДЫН ТОО ЭРС НЭМЭГДЭЖ УЛСЫН ӨР ДИЙЛДЭХЭЭ БАЙСАН...ОДОО ТЭР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНДАА ЗАРЦУУЛ..ХАРИН МӨНГӨТЭЙ БОЛОХООРОО АРВИН АШИГ ТАРАА ГЭЖ ЕРӨӨХ БНА..ЭНЭ АШИГ АВНА ГЭЖ УЛАЙРААД БАЙГАА НӨХӨД БОЛ ДОТООДЫН ДАЙСНУУД ГАДНЫ ЗАХИАЛГААР ХӨДӨЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙГАА...ТЭД МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭЕ ГЭСНИЙГ НУРААЯ ГЭСЭН ЛООЗОНТОЙ ЯВЖ БАЙНА...

1  |  0
зочин(103.212.116.153) 2019 оны 05 сарын 12

Маргааш ямар ч ашиг хүртэхгүй. Өнөөдөр мөнгөө авна. Өмхий луйварчдад хэзээ ч итгэхгүй.

1  |  1
Top