Ж.Ган-Эрдэнэ: Шалгуулагчид суудлын хуваарьтай танилцах шаардлагатай

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын онлайн бүртгэл нэг сарын өмнө дууссан. Улс орон даяар энэ жил 18130 хүүхэд ЭЕШ өгнө. Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 17-нд улс орон даяар нэгэн зэрэг эхлэх бөгөөд шалгалтын дүнг энэ жилээс нэг цагийн дотор автомат машинаар уншуулж гаргах юм.

Шалгалт өгөх шалгуулагчдын суудлын хуваарийг Боловсролын үнэлгээний төв /БҮТ/ гаргаад байна. Энэ талаар БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа.

-Энэ жил хэчнээн төв дээр ЭЕШ авах вэ?

-Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтыг 32 төв дээр авна. Аймаг болгонд нэг шалгалтын төв байна. Багануур ороод Улаанбаатар хотод 11 төв дээр шалгалт өгнө. Шалгуулагчдын тоо энэ жил цөөрсөнтэй холбоотойгоор шалгалтын төвийн тоо багассан. Өмнөх жилүүдэд Улаанбаатар хотод 27 төв дээр шалгалт авч байсан бол энэ жил 10 төв дээр шалгалт авна.

-ЭЕШ өгөх шалгуулагчдын суудлын хуваарь гарч дууссан уу. Элсэгчид хэзээнээс хуваариа харах боломжтой болох вэ?

-Шалгуулагчдын суудлын хуваарь гарсан. Өнөөдөртөө /2019.05.14/ шалгуулагчдын суудлын хуваарь тавигдана. Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтын шалгуулагчийнхаа булан руу ороод суудлынхаа хуваариа харах боломжтой болно. ЭЕШ өгөх шалгуулагчид шалгалт өгөх суудлын хуваариа эртнээс сайн харж, мэдээлэл авахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top