Их, дээд сургуульд элсэх сурагчид нь заавал Монгол хэл бичгийн шалгалт өгч элсэх шаардлага тавигдаж буй. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд Монгол хэл бичгийн шалгалтыг орон даяар зохион байгуулсан юм. Шалгалтын дүн өнөөдөр /2019.04.01/ гарсан байна. Энэ талаар БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэээс тодрууллаа.
-Монгол хэл бичгийн шалгалтад хэчнээн элсэгч хамрагдаж, ямар дүнтэй гарав?
-Шалгалтад төгсөх ангийн 16100 сурагч хамрагдаж, түүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй байна. Харин 84.1 хувь нь шалгалтдаа тэнцсэн.
-Шалгалтад тэнцээгүй, босго оноондоо хүрээгүй сурагчид дахин шалгалт өгөх үү?
-Монгол хэлбичгийн шалгалтад тэнцээгүй дээрх 2729 төгсөгчөөс гадна шалгалтад орж амжаагүй сурагчид энэ сарын 1-15 хооронд дахин шалгалтад бүртгүүлэх шаардлагатай. Дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулна. Шалгалтад орох сурагч заавал бүртгүүлсэн байхыг анхаарна уу.
Сэтгэгдэл ( 5 )
Дахин шалгалт авах хэрэг байна уу? Тэнцэхгүй юмнуудыг заавал тэнцүүлж чанаргүй боловсон хүчин , дипломын гол болгох шаардлага байна уу?
Дахиж шалгалт авч яадаг байна аа. Болимоор юм.
Манай боловсролын системийн дампуурал туйлдаа хүрч яахаараа дахин шалгалт авдаг юм
Манай боловсролын системийн дампуурал туйлдаа хүрч яахаараа дахин шалгалт авдаг юм
Босог биш босго байлгүй дээ