Монгол хэл бичгийн шалгалтыг 18 мянга гаруй хүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25


 

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид энэ хавар монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа өгөх шийдвэрийг БСШУС-ын сайдын А/42 дугаар тушаалаар тогтоосон. Энэ хүрээнд эхний удаагийн монгол хэл бичгийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс улс орон даяар энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Энэ жил 18000 гаруй шалгуулагч шалгалт өгчээ. Улсын хэмжээнд 34 шалгалтын төв дээр зохион байгуулсан байна. Энэ удаагийн шалгалт нь дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн. Уншаад ойлгох чадвар, найруулан бичих чадвар, монгол бичиг, зөв бичих чадварыг шалгажээ.

Шалгалтын засалтыг гар аргаар явуулах бөгөөд дүн дөрөвдүгээр сарын 1-нд гарна. Шалгалтад эссэ бичлэг, монгол бичгийг кирилл рүү хөрвүүлэх даалгаврууд байгаа учраас гар аргаар засах ажээ.  Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоосон. Шалгалтад 400 оноо авч чадаагүй сурагч дахин шалгалт өгөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top