ХҮСНЭГТ: "ЭЕШ 2019"-д 800 оноо авсан 111 сурагч байв

Админ | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

Математикийн хичээл дээр улсын хэмжээнд таван хүүхэд 100 хувийн үнэлгээ авчээ

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ энэ сарын 17-ны өдөр эхэлж, 20-нд дууслаа.

Энэ жил ЭЕШ-д 18130 шалгуулагч бүртгүүлжээ. Үүний 80.2 хувь нь энэ оны төгсөгчид байлаа. ЭЕШ-д Улаанбаатар хот болон 21 аймгийн шалгуулагчид арван хичээлээр оролцсон юм. Энэ хаврын тухайд улсын хэмжээнд хамгийн өндөр дүн буюу 800 оноо авсан 111 шалгуулагч байв. Тодруулбал, Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас найм, Говь-Алтай аймгаас  тав,  Өвөрхангай аймгаас  тав Хэнтий аймгаас дөрөв, Ховд аймгаас гурав, Увс аймгаас гурав, Архангай аймгаас хоёр, Хөвсгөл аймгаас хоёр, Дорнод аймгаас хоёр, Дундговь аймгаас хоёр, Баян-Өлгий аймгаас хоёр, Булган, Дархан-Уул,  Дорноговь, Өмнөговь, Завхан аймгуудаас тус тус нэг шалгуулагч тус бүр 800 оноо авсан байна.

Энэ удаагийн ЭЕШ-ын хувьд анх удаа шууд засалтын шилэн технологийг хэрэглэснээрээ онцлог байв. Боловсролын үнэлгээний төвөөс шилэн технологи ашиглан шалгалтын материалыг газар дээр нь машинаар уншуулж,  дүн, оноог олон нийтэд нээлттэйгээр дэлгэцэнд гаргаж танилцуулсан юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ хариуцан хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-өөс шалгалтад шаардлагатай 50 ширхэг засагч машиныг нийлүүлжээ. Тус  машиныг ашигласнаар  өмнөх жилүүдэд учирч байсан шалгалтын хариу нийтэд ил тод бус байх, цаг хугацааны хувьд  шуурхай бус мэдээлэх, орон нутгаас  оролцож байгаа шалгуулагчдад санхүүгийн хүндрэл үүсэх, шалгалтын зохион байгуулалтад ажиллаж байгаа багш нарын ачаалал ихсэх зэрэг асуудлыг шийдвэрлэж чадсан гэж үзэж байгаа.

ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ "ЭЕШ амжилттай боллоо. Алдаа дутагдал, өргөдөл гомдол гараагүй, засагч машинд асуудал үүсээгүй. Хичээлүүдийн ирц 92-93 хувьтай байсан. Харин сурагчдын даалгавар гүйцэтгэлийн хувьд хичээл болгон дээр өөр өөр байлаа. Өмнөх оныхтой харьцуулахад Орос хэл, Монгол хэлний дундаж дүн өссөн байсан. Математикийн хичээл дээр улсын хэмжээнд таван хүүхэд 100 хувийн үнэлгээ авсан. Илүү нарийвчилсан онооны судалгаа удахгүй тодорхой болно” гэлээ.

Улсын хэмжээнд нийт 32 төвд 64 төхөөрөмж байрлуулан шууд засалтыг хийжээ. Зарим шалгуулагч нар машинд уншигдах боломжгүй үзгэн болон тосон балаар бөглөх, ашиглах хэрэгслээ мартах тохиолдол цөөнгүй гардаг учир Боловсролын үнэлгээний төв шалгалтад ашиглах харандаа, үзүүрлэгч, баллуур зэргээр хангасан байв.

Боловсролын үнэлгээний төв  анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо гэсэн гурван үзүүлэлтээр ЭЕШ-ын шалгуулагчдын дүн, оноог эрэмбэлдэг.  Анхны оноо нь тухайн шалгалтын даалгавар, сэдвийг хэрхэн яаж гүйцэтгэснийг харуулах үнэлгээ. Харин хэмжээст оноо нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон  бусад шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулсан дүнг хэлнэ. Проценталь оноо бол шалгуулагч тухайн хичээлийн жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм.

Босго онооны тухайд төрийн өмчийн их, дээд сургууль 480, хувийн өмчийн их, дээд сургууль 410, орон нутгийн их, дээд сургууль 400 гэсэн жишиг оноотой байгаа. Их, дээд сургуулиуд жишиг босго онооноос дээш эсвэл ижил тогтоох ёстой байдаг.

Шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг зургаадугаар сарын 22-ноос эхлэн тараасан бөгөөд ЭЕШ болон Монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг юм. Түүнчлэн их, дээд сургуулиудын бүртгэлүүд энэ өдрүүдэд эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд сурагчид хуваариа авч эхэлнэ. Энэ жил хуваарь сонголт эрт дуусаж байгаа нь ЭЕШ-2019-ийн бас нэгэн онцлог байлаа.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ТООНЫ ХЭЛЭЭР

Хүснэгтэд “ЭЕШ-2019”-ийн үеэр тухайн хичээлийг сонгож шалгалт өгсөн нийт хүүхдийн тоо, хамгийн өндөр болон бага онооны үзүүлэлтийг нэгтгэв.

Товчлолын тайлбар
 

  • Тоо - Тухайн хичээлийг сонгож шалгалт өгсөн нийт хүүхдийн тоо
  • Оноо - Хамгийн өндөр болон бага онооны үзүүлэлт


Н.ХАЛИУНАА

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oros heleer yahiin?(172.56.35.242) 2021 оны 05 сарын 24

Yun oros hel ve? Bolioch ee! Angli heliig oruulaachee!

0  |  1
matilda(41.138.90.64) 2019 оны 06 сарын 24

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
бат(112.72.12.4) 2021 оны 05 сарын 24

800 оноо авсан хүүхдүүдийг нэрлэмээр байна, мундаг хүүхдүүд багш нараа мэдэх нь чухал байна

1  |  0
Хх(202.126.88.186) 2020 оны 06 сарын 15

111 сурагч гээч малаа.Шалгуулагч байхдаа яахав дээ

0  |  1
Top