Их, дээд сургуульд элсэгчдээс авах Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2019.06.17/ 09:00 цагаас орон даяар Монгол Улсын Түүхий хичээлээр нэгэн зэрэг эхэллээ.
Боловсролын үнэлгээний төв Монгол Улсын боловсролын салбарын 100 жилийн түүхэнд анх удаа ЭЕШ-д шууд засалтын шилэн технологийг нэвтрүүллээ. Олон улсад нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн энэ технологийг Монголд анх удаа улс даяар нэвтрүүлснээр жил бүрийн хавар ЭЕШ-тай холбоотой гардаг маргаан, эргэлзээ байхгүй болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Уг технологийг нэвтрүүлснээр орон даяар зохион байгуулагдаж буй ЭЕШ-ын дүнг нэг цагийн дотор шалгуулагчдын нүдэн дээр шалгагч машин оноо дүнг ганцхан цагийн дотор дүгнэж, нэгэн зэрэг мэдээллэх боломж бүрдэж байгаа юм.
Манай сурвалжлах бага БСШУЯ-ны харьяа лаборатори 23 дугаар сургууль дээр очиж сурвалжиллаа. Тус сургууль дээр 100 гаруй хүүхэд Монголын түүхийн хичээлээр шалгалтаа өгчээ. Элсэгчдийн шалгалтын материалыг битүүмжилж, тусгай бэлдсэн өрөөнд шилэн технологи ашиглан шалгалтын дүнг шууд уншуулан гаргалаа.
ЭЕШ-ын дүнг шууд гаргаж, ил тод, шударга, шуурхай зохион байгуулж байгаа хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс онцолж байна. ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ "ЭЕШ-ыг шилэн технологиор шууд засах ажил амжилттай эхэлж байна. Энэ нь сурагчид дүнгээ шууд харах боломжтой юм. Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 18130 хүүхэд бүртгүүлсэн. Дээрх элсэгчдийн 80 орчим хувь нь энэ жил төгсөж байгаа хүүхэд байна. Ингэж шинэ технологи нэвтрүүлсэн нь үнэн бодитой мэдээлэл өгөх, элсэгчид дүнтэй холбоотой хардлага төрөхгүй байх, шударга ил тод болж байгаагаараа ач холбогдолтой юм. Цаашид жил болгон энэ технологиор ЭЕШ-ын материалыг зассанаар хүүхдүүдийн сургалтын чанарт ахиц дэвшил гарна. Техник технологийг бид олон улсын байгууллага, Азийн Хөгжлийн Банктай хамтран шийдэж өгсөн. Энэ жил засагч машин нэрвүүлсэнтэй холбоотойгоор анги танхим уруу шалгуулагчийг бичиж тэмдэглэх зүйлгүйгээр оруулж, цаанаас нь харандаа, баллуур, үзүүрлэгчийг нь өгч байна” гэлээ. Сурагчид шууд дүнгээ харснаар, тэд шалгалтын дүнтэй холбоотой ямар нэгэн хардлага, эргэлзэх зүйл байхгүй байгааг онцолж байлаа.
ЭЕШ-ын дүнг нэг цагийн дотор шалгуулагчдын нүдэн дээр түргэн шуурхай, шууд мэдээлж шалгуулагчид өөрийн авсан дүн, оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтойгоороо онцлог юм. Энэхүү технологийн дэвшлийг ашигласнаар дараах асуудлуудыг шийдвэрлэж байгаа ажээ.
Шийдэл:
Сэтгэгдэл ( 0 )