Элсэлтийн ерөнхий шалгалтын БҮРТГЭЛ эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын онлайн бүртгэл өнөөдөр /2019.02.14/ 09:00 цагаас орон даяар эхэлж байна. 

 

 

ЭЕШ-ын бүртгэл 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

Бүртгүүлэх холбоос: eyesh.eec.mn

 

Энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглах аж. Боловсролын үнэлгээний төвөөс энэ талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр товложээ.

 

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог БСШУСЯ-наас 400 байхаар тогтоосон бөгөөд монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах юм.

 

САНАМЖ
  • Энэхүү шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.

 

  • Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх болно.

 

  • Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ.

 

  • Шалгалтын бүртгэл 2019-04-15 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд бүртгэл хаагдаснаас хойш шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу!

 

Сануулахад, БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон. Монгол хэлбичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах ба босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар зохицуулжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jargalsaihan(66.181.161.88) 2019 оны 02 сарын 22

2017 ond surguulia tugssun hvvhed haana shalgalt uguh we

0  |  0
Top