Элсэлтийн Ерөнхий Шалгалтын онлайн бүртгэл ӨНӨӨДӨР дуусна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын онлайн бүртгэл www.eec.mn  цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлсэн бол өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусах гэж байна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа. 

Энэ онд 12 дугаар ангиа төгсөж буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны "шалгуулагчийн булан"-гаас QR код бүхий "Бүртгэлийн хуудас"-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулах юм. 

Шалгалтын хугацаа дуусмагц анхны дүнг шууд мэдээлэх ба харин шалгалтын хэмжээст оноог шалгалтыг зохион байгуулсанаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягны шалгуулагчийн буланд байршуулна гэж Боловсролын үнэлгээний төв мэдээлж байна.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top