АН эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2019.05.22/ хэвлэлийн хурал зарлаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг болон Засгийн газрыг огцрохыг шаардаж, бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах замаар тэмцлийн хурц хэлбэрт шилжих тухайгаа мэдэгдлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ “УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар өмнө нь шаардлага хүргүүлсэн. Уг асуудлыг өнөөдрийг хүртэл авч хэлэлцэхгүй байгаа. Ер нь сөрөг хүчнээс тавьж байгаа аливаа шаардлагад эрх баригчид үл тоомсорлосон байдалтай ханддаг. Өөрсөдтэй нь холбоотой асуудлыг аль болох бултуулах, хойш нь тавих, хариуцлагыг бүдгэрүүлэх алхам хийж байна” хэмээгээд “Монголбанкны урагшгүй бодлогын горыг жирийн зээлдэгчид үүрч байна. Монголбанкны удирдлага эдийн засгийг сайжруулах арга хэмжээ авахын оронд 2014-2016 оны эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд зээл авсан ААН-н нэгжүүдэд хуримтлагдсан өрийн дарамт чанаргүй зээлийг нэмэгдүүлж байна хэмээн хариуцлагаас бултахыг оролдож байна. 2019 оны санхүүгийн нөхцөл байдлыг 5 жилийн өмнөхтэй харьцуулах нь боломжгүй асуудал юм. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хүндрэлд орсон банканд хуулийн дагуу арга хэмжээ аваагүйн улмаас “Капитал” банк дампуурч , төрийн сангууд болон иргэдийн хадгаламж эрсдэлд ороод байгаа. Гэтэл банкны чанаргүй зээлдэгч 80 хувьд хүрснийг мэдэхгүй унтаж байх боломжгүй юм. Энэ нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах хангалттай үндэслэл болно. Ер нь цаашид хэдэн банк дампуурах, Монголын банк санхүүгийн системд ямар эрсдэл учрах нь тодорхой бус байна. Эдийн засгийн таатай орчин бүрдсэн өнөө үед Монголбанкны Ерөнхийлөгч эдийн засгийн орчинг улам дордуулж байна гэж АН-ын зөвлөлөөс үзэж байна. Энэ асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэж, хариуцлага тооцохыг шаардаж байна” гэлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ үргэлжлүүлэн “АН-ын зүгээс сарын өмнө жагсаал цуглаан хийж, эрх баригчдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн шөнө гэхэд бензиний үнэ өслөө. Үнийн өсөлтийг хязгаарлахад төрийн бодлого үгүйлэгдэж байна. Мах болон хүнсний өргөн хэрэглээний бараан үнэ өдрөөр биш, цагаар өсч байна. Тиймээс хариуцлагагүй УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн нийгэмд эрүүл мэндийн аюулын харанга дэлдэж байна. Нийгмийг хамарсан халдварт өвчин хэн хүнийг ялгахгүй нийгэмд аюул занал учруулж байна. Үүний эсрэг нийтээрээ тэмцэх шаардлагатай гэж АН-ын зөвлөлөөс үзэж байна. Монгол Улсад өнөөдөр хууль алга. Өнөөдөр хуульгүй, шүүхгүй юм шиг авирладаг асуудал хэрээс хэтэрлээ. 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гараад ирлээ. ЖДҮХС-аас тэрбум тэрбумаар нь завшсан сайдуудын нэгэнд нь ч хариуцлага тооцсонгүй. Шударга ёсны билэг тэмдэг болж томилогдсон хуулийн байгууллагын шинэ удирдлагууд  арга хэмжээ авахгүй байна. Концессийн 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал, хүчирхийлэгчийн асуудал, аллагатай холбоотой асуудал гээд олон асуудал шийдэгдсэнгүй. “Эрдэнэт”-ийн асуудалд хэт улстөржсөн өнцгөөс хандаж байна. 51 хувийн асуудлаар хэн ч, юу ч ярихгүй байна. Татвар төлөгчдийн мөнгөөр эхний төлбөрийг хийгээд цаана нь ямар луйврын тохиролцоо хийсэн нь тодорхой бус, 40 сая ам.долларын зэсийн баяжмалыг зуучлагч компанид өгөх тохироо хийгдсэн дуулдаж байна. Хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр “Эрдэнэт”-ийн асуудалд оролцсон эрхмүүдийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусна. УИХ-ын гишүүдийн 50 нь ямар нэгэн хээл хахуулийн асуудалд холбогдчихоод байна. Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах битгий хэл үйл ажиллагаа явуулах эрхгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар нийгэмд ямар ч бодитой бүтээн байгуулалт хийсэнгүй, нийгэмд шударга ёсны хэрэгжилтийг хангасангүй гэж АН үзэж байна. Тиймээс бид тавдугаар сарын 30-нд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулна. Бид энэ удаад зөвхөн жагсаад зогсохгүй. Бүтэн сарын улс төрийн эсэргүүцлийн томоохон акц зохион байгуулахаа мэдэгдэж байна. Тэмцлийн тууштай хэлбэрт шилжинэ. Монголын ард түмнийг өмөөрч байгаа улс төрийн хүчин АН-аас өөр алга” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.42.186) 2019 оны 05 сарын 22

odoo demi biz de xu ene xvnig dagdagn xed bdag yum bol do uurinxuu ner xvnd unsan bgaag yagaad oilogdogvi yum bol doo

0  |  0
АН гишүүн(202.21.115.82) 2019 оны 05 сарын 22

ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН ЭРДЭНИЙГ АН-С ЗАЙЛУУЛЦГАЯАА

0  |  0
19(103.229.121.246) 2019 оны 05 сарын 22

энэ гахай төр бужигнуулж , ялаас мултрах санаатай.

0  |  0
ЗАЙЛ ЭРДЭНЭЭ(202.131.245.34) 2019 оны 05 сарын 22

Чи одоо зайлалдаа П..ДАА гэж харахаар л дүргүй хүрээд байхын энэ нэг балай юмыг,чамтай хамт хэн ч жагсахгүй баймаар байна худлаа луйварчин

0  |  0
БИ МОНГОЛ ХҮН(103.111.68.3) 2019 оны 05 сарын 22

ВАЛЮТИЙН ХАДГАЛАМЖИЙГ ЗОГСООЛ ДОО ХАРАХАД ЖИЖИГ МЭТ БОЛОВЧ ТӨГРӨГИЙГ ЧАНГАРУУЛАХАД ИХ Л НЭМЭРТЭЙ ДЭЭ. ГАДНЫ БАНКУУДЫГ МОНГОЛД ХУРДАН ОРУУЛЖ ИРЭХ ТАЛААР САЙН АЖИЛЛА. МЭДЭЭЖ ХУВЬДАА БАНКТАЙ ГИШҮҮД ЭСЭРГҮҮЦНЭ. ТЭД ХЭДҮҮЛЭЭ БИЛЭЭ. ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭЛ БОД. МАХНЫ ҮНИЙГ БУУЛГА ДУЛААНЫ АРГААР БОЛОВСРУУЛСАН МАХ Л БОЛ ЭКСПОРТЛОНО ГЭЖ БИТГИЙ ЯРЬ . ХАРИН Ч ИЙМ ТӨРЛИЙН ОЛОН ХЯТАД ЭЗЭДТЭЙ ҮЙЛДВЭР ОЛШИРЧ МАХ ОЛДОХОО БАЙЛАА.

0  |  0
МОНГО ХҮН(103.111.68.3) 2019 оны 05 сарын 23

БИТГИЙ СОЛИОРЦГООЖ БАЙ. ХАРИН Ч ХҮРЭЛСҮХ УРД ЯРИА ТӨДИЙ БАЙСАН ОЛОН АСУУДЛЫГ АЖИЛ БОЛГООД ЯВЖ БАЙГАА ХҮН ШҮҮ.ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ. НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ГЭЭД ХҮНД МЭДРЭГДЭХ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙГАА ГЭЖ ХАРЖ БАЙНА. ОДОО ХАРИН ХҮРЭЛСҮХ ХАРИУЦЛАГЫГ НАМДАА ХАТУУ ШААРДАХ ХЭРЭГТЭЙ. ТЭР РАДНААСЭД ДАМБАОЧИР НАР БУРУУ ЗҮЙЛ ХИЙСЭН ТҮҮНИЙГ ХУРДАН ЗАСЧ ХУУЛИУДЫГ НЬ ӨӨРЧЛӨӨД БУРУУТАНД ЯЛ ОНОО. ШАТАХУУНЫ ҮНЭ БИДНЭЭС ШАЛТГААЛАХГҮЙ ДЭЛХИЙД ӨСӨӨД БАЙХАД ЯАЛТАЙ БИЛЭЭ. ХАРИН МОНГОЛ БАНКНЫ БАЯРТСАЙХАНЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛ ДӨӨ. МУУ АЖИЛЛАЖ БАЙНА ДОЛЛАРЫН ХАНШИЙГ СУЛРУУЛАХ ТАЛААР ЮУ ХИЙВ

0  |  1
Top