ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар явбал зүүн зүгт мөр гаргаарай

2019 оны 05 сарын 23

Зуны тэргүүн шарагчин могой сарын хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр

  • Аргын тооллын: 2019.5.23, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 20
  • Наран ургах шингэх: 5.06-20.32
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top