Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2019 оны 05 сарын 24

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Жам Ун Монгол” ХХК  хоорондын шүдний эмчилгээ, оношилгоо үнэгүй хийх хамтын ажиллагааны санамж бичигт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, “Жам Ун Монгол” ХХК-ийн захирал Пак Ин Сү нар 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр  гарын үсэг зурлаа. 
Санамж бичгийн хүрээнд “Солонгосын Шүдний Эмч Нарын Холбоо”-ноос  дүүргийн амьжиргааны түвшин бага, тогтмол ажилгүй, орлогогүй иргэдэд шүдний үзлэг оношилгоо, эмчилгээ хийх үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд шүдний эмчилгээ, оношилгоонд хэрэглэгдсэн тоног төхөөрөмжүүдийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар солонгосын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран оношилгоо, эмчилгээ хийж, харилцан туршлага солилцох ажлуудыг зохион байгуулахаар боллоо. 





Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top