Энэ жил нийслэлийн хаврын хэрэгцээнд 4000 тонн мах нөөцөлсөн нь үндсэн хэрэгцээнээс даруй гурав дахин бага тоо юм. Өмнөх жилүүдэд 12-15 мянган тонн мах нөөцөлдөг байсан бол энэ жил шиг ийм бага мах нөөцлөгдөж байсан удаагүй билээ. Тиймдээ ч иргэд нөөцийн маханд дугаарлаж, зах, дэлгүүрүүдэд үхрийн мах 16 мянган төгрөгт хүрээд буйд бухимдацгааж байна. Жаран сая малтай ч махаа европын орны иргэд шиг худалдаж авч буй нь байж боломгүй асуудал гэцгээж буй энэ үед Эмээлт орчмын нэгэн компанийн контейнороос гарал үүслийн зөвшөөрөлгүй 25 тонн үхрийн мах нөөцөлж байсныг илрүүлээд байна.
Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын алба хаагчид хамтран 32 дугаар хороонд байрлах мах бэлтгэлийн үйлдвэрт муудсан байж болзошгүй их хэмжээний махыг боловсруулж байна гэх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулсан юм. Урьдчилсан байдлаар үхрийн 25 тонн муудсан махыг хадгалж, бэлтгэж байсан нь тогтоогдоод байна.“Өглөөний сонин”-ы сурвалжлах баг өнгөрсөн баасан гарагт /2019.05.24/ махыг зөөвөрлөж, дээж авах үеэр очиж нөхцөл байдлыг сурвалжиллаа.
- ЭМЭЭЛТ” ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО ОНОВЧГҮЙ ГАЗАР БАЙРЛАСАН УУ?-
Пүрэв гарагт хийгдсэн хяналт, шалгалтын дараагаар мах хадгалж, шулж байсан агуулах болон хөлдөөгч, контейнорыг мэргэжлийн хяналтаас лацадсан бөгөөд энэ сарын 24-нд лацыг нээж, Улсын мал эмнэлэгийн төв лабораторид шинжлүүлэхээр дээж авсан юм.Махыг устгалд оруулахаар зөөвөрлөсөн бөгөөд лабораторын шинжилгээний хариу ажлын найман цагийн дотор гарах учиртай.Тус хашаанд 40 тоннын дөрвөн контейнороос гадна махыг их хэмжээгээр нөөцлөх боломжтой хөлдөөгч, махаа шулах, гэсгээх, өлгөх зориулалтаар ашигладаг сэндвичэн барилга байв.Сэндвичэн барилга руу ороход муудсан махны үнэр сэнхийж цаад өрөөндөө үхрийн гуянуудыг төмөр өлгүүрт өлгөж, хорь орчим том саванд ус дүүргэж гуянуудаа хийжээ.Мөн бүтнээр нь өвчсөн хэд хэдэн үхрийн гулууз ч харагдав.
Шулсан махаа ойролцоогоор 10 кг-аар савлан дөрвөлжин хайрцагт хийн хөргүүргүй чингэлэгт хадгалжээ.Бэлдсэн бүтээгдэхүүнээ дотоодын хэрэгцээнд гаргах гэж байсан уу, экспортлох гэж байсан уу гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байгаа юм.Эх сурвалжийн мэдээлснээр “ТМ Эко хүнс” компани нь үйл ажиллагааныхаа зөвшөөрлийг аваад хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхлээгүй байжээ.Мөн тус компани нь мах боловсруулах зөвшөөрөлтэй ч зөрчил илэрсэн үхрийн махны гарал үүслийн бичиг байгаагүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн цагдаагийнхны үзэж буйгаар Баян-Өлгий аймгаас оруулж ирсэн байж болзошгүй гэв.Энэ хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг сэжигтнээр тооцон баривчилж, 461 дүгээр ангид саатуулжээ.Урьдчилсан байдлаар тэд тухайн обьектыг түрээсээр ашиглаж байсан гэх ба обьектын жинхэнэ эзэн ч шалгагдаж буй тухай мэдээллийг бидэнд өгсөн юм.Мөн үхрийн махыг шулж байсан таван монгол иргэнээс мэдүүлэг авч явуулсан байна.Тэд “Муудсан мах гарч ирж байсан” хэмээн мэдүүлжээ.
-ШАЛГАЛТ ХИЙХ БОЛОМЖГҮЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТОВЧОО-
Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эмээлт шалган нэвтрүүлэх товчоо ажилладаг.Энэхүү гарал үүслийн бичиггүй 25 тонн үхрийн мах хяналтын товчооноос баруун тийш 200 орчим метрийн цаана байрлалтай объектоос илэрсэн юм.Өөрөөр хэлбэл, баруун талаас оруулж ирсэн ямар ч мах, махан бүтээгдэхүүнийг товчооны баруун талд хяналт шалгалтгүйгээр бэлтгэн боловсруулж байна гэсэн үг. Хэрвээ хяналт шалгалтын товчоо оновчтой газраа байрлаж, их хэмжээгээр оруулж ирж буй махаа цаг алдалгүй шалгах боломжтой байсан бол энэ мэт хүнсний эрүүл ахуй, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц хэрэг гарахгүй байх боломж бүрэн бий.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын найманд мөн 20 орчим тонн малын мах нийслэл рүү оруулж ирэх гэж байсныг шалгалтаар илрүүлсэн. Шалгалтын явцад Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан тул саатуулан, битүүмжилж Нийслэлийн Мал эмнэлэгийн лабораторид таван дээж авч шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр тус маханд бүлэн үүсч, булингартай, өнгөний өөрчлөлтгүй, шинэлэг махны pH 5.6-6.4 байх байтал 6.6-7.5 байсан шинж тэмдэг үзүүлсэн тул хүнсний стандартын шаардлага хангахгүй үхсэн болон өвчтэй малын мах байна гэсэн хариу дүгнэлт гарсан байдаг.
Сар гаруйхны хугацаанд ийм төрлийн хоёр ч тохиолдол бүртгэгдлээ.Энэ мэт хүнсний аюулгүй байдалд их хэмжээний хохирол учруулахуйц мах, махан бүтээгдэхүүн ямар нэгэн байдлаар нийслэл рүү орж ирвэл бид яах вэ?Тэр үед хариуцлагаа хэнд тохох вэ?Хаа хаанаа бодох ноцтой асуудал гэдгийг дурдах нь илүүц биз ээ.
Хяналт шалгалтын талаар Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч Т.Банзараас дараах тодруулгыг авлаа.
-Үүсээд буй нөхцөл байдлын талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?
-Эмээлтэд байрлах "ТМ Эко хүнс" ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд хийсэн шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй 25 тонн үхрийн мах байсныг илрүүллээ.Иймд тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд байна.
-Тухайн үед махыг өнгөнд оруулсан байна гэх мэдээллүүд явж байсан.Шалгалтаар тийм химийн найрлагатай бодис илэрсэн үү, өнгөнд оруулсан нь үнэн юм уу?
-Махыг химийн найрлагатай өнгө будганд оруулаагүй.Хөлдөөсөн махыг түргэн хугацаанд гэсгээж, шулахын тулд усанд хийж дэвтээдэг.Үүнийг манай хэвлэлийхэн өнгөнд оруулсан байна хэмээн буруу ташаа ойлгож нийгэмд мэдээлсэн.Энэ газраас ч ямар нэгэн химийн бодис илрээгүй.Хэрвээ үнэхээр химийн бодистой өнгө будганд хийсэн байлаа гэхэд тэр нь зөвхөн лабораторийн шинжилгээгээр тогтоогдох боломжтой.
-Шинжилгээний хариу хэзээ гарч, олон нийтэд мэдээлэх вэ?
-Хэрвээ шинжилгээг ажлын өдөр эрт өгвөл найман цагийн дотор гарах боломжтой.Бид дээжийг үдээс хойш авсан учир даваа гарагийн орой /өчигдөр/ шинжилгээний хариу гарчих болов уу гэж бодож байна.Хариу гарсан тохиолдолд аль болох хурдан мэдээлэх болно.
Сонгинохайрхан дүүрэгт харьяалагддаг “Эмээлт” орчимд мах боловсруулах, шулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг том, жижиг нийлсэн 35 орчим үйлдвэр бий.Нийслэлийн иргэд өнөөдөр хүнсэндээ 95 хувь нь гар аргаар, таван хувь нь үйлдвэрийн аргаар бэлдсэн мах хэрэглэдэг.Мал амьтнаас хүнд халдварладаг өвчин ихэссэн ийм үед бид хүнсний аюулгүй байдлыг өндөр хэмжээнд анхаарах хэрэгтэй болсныг дээрх хоёр тохиолдол баталлаа. Ялангуяа нийтийн хоолны болон сургууль, цэцэрлэгийн цайны газарт стандарт тавих, хяналт шалгалтыг тогтмол явуулах шаардлагатай байна.Түүгээр ч зогсохгүй цаашид махыг экспортод гаргах нэрийдлээр энэ мэт хүнсний аюулгүй байдал алдагдсан үйл ажиллагаа явуулсаар байх уу.Энэ чиглэлд бодлого гаргаж, хяналтаа сайжруулахгүй бол тун удахгүй нийслэлийн иргэд өвчтэй, үхсэн малын махнаас өөр идэх махгүй, үмхэх хоолгүй болох вий.
МОБАЙЛ ТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 7 )
наад яриад зогсож бөйгаа п нууд чинь ажлаа сайн хийхгүй төрийн хувцас өмсөж хэдэн цаас яаж авах вэ гээд худлаа үнэн шалтаг тоочиж байгаа барилга хүнс хяналт сайн байсан бол бид ингэж зовохгүй ээ
Монгол хүн арай ингэж үхсэн малын мах ард түмэндээ зарахгүй лдээ
Баян-өлгийнх гэж яаж мэдсэн юм бол. Үнэн бол тээвэрлэх замдаа муудаж дээ
Юм болохоор огцруул соль гэдгээ болимоор юм харин бүгд хүн чанараа хадгалан хордож үхвэл чиний ах дүү биш бол хаиаагүй гэсэн аминч үзлээсээ салж мөнгөний төлөө улайран зүтгэхээ боль. Хятадуудыг хараахаасаа өмнө авчирч өгч туслаж байгаа хүмүүс нь монголчууд.. бид нар өөрсдийгөө хайрлахгүй байхад яах юм бэ
МОНГОЛ ОРНЫ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НОЦТОЙ ХОР ХОХИРОЛ УЧРУУЛААД БАЙХАД ХҮРЭЛСҮХ ХААГУУР ЮУ ХИЙЖ ЯВДАГ БАЙНА АА. ЗАСГИЙГ БҮРЭН БҮРЭЛДХҮҮНЭЭР НЬ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
Ene bol mash notstoi asuudal
hoinoos ireed hot miniih hotond orood honi miniih ggech l bolj bn hunii nutagt orj ireed ard irgediig ni horduulahaar ajillaj baidag herev hyatadad mongolchuud iim yam hiisen bol yaana gej bodoj bn shuud tsaaz shuu dee tegvel horlon suitgegchdiig shuud tsaazlah estoi shuu ugui bol iim zuiliig dahin dahin hiih bolno