ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2019 оны 05 сарын 30

Зуны тэргүүн шарагчин могой сарын дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

  • Аргын тооллын: 2019.5.30, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 26
  • Наран ургах шингэх: 4.59-20.38
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top