ЗИНДАА 2019.05.30 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

#1  ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ БА ХОЛООС ГЭТСЭН САНАА

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тохиодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өнөө жил “Хуурамч мэдээллийн эрин үе дэх улс төрийн сонгууль” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Мэдээлэл нь олон нийтийн санаа бодол, сэтгэлзүйг эргүүлэх шидтэйн дээр түүнийг хэдэн мянган сая хүнд хормын төдийд түгээн хүргэх цахим дэд бүтцүүд, дэлхий ертөнцийг ч шилжүүлэн нүүлгэх хүчтэй болжээ. Тэр дундаа хуурамч мэдээллийг хэрхэх вэ, хор нөлөөг нь яаж саармагжуулах вэ, сэтгүүлзүй үүнд ямар хамаа холбоотой гэдэг шинэ судлагдахуун харилцааны мэргэжилтнүүдийн өмнө гарч ирлээ. Нөгөө талд хуурамч, дэгс, эсвэл хуурмаг мэдээллээр олон нийтийн санаа бодлыг эргүүлэх, сонгуулийн санал хураалтад нөлөөлөх технологийг боловсруулах нь том бизнес дэлгэрч буй. Технологийн шийдэл, мэдээлэл гэсэн хоршил нэг улсын сонгуулийн дүнг бүү хэл дэлхийн улс төрийн өөрчлөх хүчтэй болохыг бид харсаар байгаа. Энэ давалгаа Монголыг ч тойрохгүй. “Тагнуулын ажилтан зүй бус хэрэг үйлдлээ” гэсэн мэдээлэл өчигдөр өглөөний мэдээллийн хандалтыг эрс савлуулсны дараахан “Засгийн газрын хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргыг чөлөөллөө” гэдэг дахиад нэг хуурамч мэдээлэл цацагдав. Хуурай өвсөнд ассан гал шиг хором хормоор хамрах хүрээгээ тэлсэн эдгээр мэдээллүүдийн араас холбогдох албаны эх сурвалжууд даруй залруулга мэдээлэл хийсэн боловч энэ нь мөн л түймрийн араас элдэн хөөж унтрааж байгаатай адил байлаа. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 ТОСТ, ТОСОН БУМБАТАЙ ХОЛБООТОЙ ДАХИН ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл Тост, Тосон бумбын нурууг хамгаалахаар нутгийн иргэдийн хамт тэмцэж байсан билээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн нутагт амиа алдсан бөгөөд өмнө нь гурван удаа амь насанд нь халдахыг завдсан, хэд хэдэн удаа бусдын дарамтанд өртөж байсан гэх мэдээлэл тухайн үед гарч байсан ч хэрэг одоо болтол хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байгаа нь эргэлзээ дагуулж буй. Тэгвэл өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сард Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Сайханы хөтөлд "Сауд гоби коал транс" компанийн уурхайн дарга П авто машинтай явж байгаад осолдон амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Тэр өдөр талийгаач П машиндаа зургуулаа явж байсан гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Тэд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Гурван тэс суман дахь "Сауд гоби коал транс" компанийн уурхай руугаа явж байжээ. Харамсалтай нь, тэд Сайханы хөтлийн авто замын зорчих хэсгийн мөстсөн замд осолдсон байна. Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барсан бол хамт зорчиж байсан бусад хүмүүс нь хүнд бэртэж удаан хугацаанд эмчлүүлсэн аж. Компанийн зүгээс ослын хэргийг ихэд нууцлан талийгаачийн ар гэрт мөнгөн тусламж олгоно, цаашид дэмжиж тусална гээд хэргийг олон нийтэд хүргэхгүйгээр нуужээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3  ХОРИХ АНГИД ДЭЛБЭЭЛСЭН ЭХ, ҮРСИЙН ХАЙРЫН ЦЭЦЭГ  

Хөдөө орон нутгаас ирсэн бололтой нүүрэнд нь түмэн үрчлээ суусан, ядруухан хувцастай нэгэн эмээ 5-7 насны хоёр жаахан хүү дагуулан гартаа бага сага юм барин шалган нэвтрүүлэхийн  үүдэнд зогсоно. Мөн 18 хүрч байгаа болов уу гэмээр хөрслөг бор залуу настайвтар эрэгтэйн хамт зогсоно. Хүү хромон гутлаа толийтол нь тосолжээ. Тэр хоёрын хажууд 4-9 насны гурван хөөрхөн охин ирсэн газраа сониучирхан ажиглана. Шилэн хоргонд хоригдож буй эмэгтэйчүүдийн урласан бүтээл болох гар урлалын бүтээлүүдийг тавьжээ. Та нар хононо гэл үү, хуудсаа бөглөөрэй гэх Шүүхийн шийдвэрийн эмэгтэйн намдуухан ярианаас ашгүй дээ, хүүхдүүд ганц ч гэсэн хоног ижийтэйгээ уулзаж, санаж бэтгэрсэн сэтгэл, бяцхан зүрхээ дэвтээх нь дээ гэж бодогдсон юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 407-р анги хүмүүжиж буй ээжүүдийг жил бүр хүүхдүүдтэй нь  ийнхүү уулзуулдаг аж. Хэдийгээр хоригдож буй эмэгтэйчүүдтэй хүүхдүүд, хань ижил, гэр бүл нь түр болон 24-72 цагаар хамт байж уулзах боломжтой боловч орон нутагт, хол амьдардаг  хүмүүс тэр бүр ирж чаддаггүй. Тиймдээ ч өчигдөр /2019.05.29/ болсон уулзалт жилдээ ганц удаа түүнээс дээш жилээр уулзаагүй ээжүүдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулснаараа тун онцлогтой болсон юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4  ФОТО МЭДЭЭ: ГОВИЙН БАЯН БҮРДЭЭ ХАМГААЛЪЯ

Өмнөговь аймгийн хувьд өнөөдрийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 108, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 99 лиценз олгогдоод байгаа аж. Үүнээс стратегийн гэж нэрлэгдэх Таван толгой, Оюу толгой, Нарийн сухайтын ордууд Цогтцэций, Ханбогд, Гурван тэс сумдын нутаг дэвсгэрт оршдог.  Тодруулбал, Ханбогд суманд Оюутолгой ХХК, Цогтцэций суманд “Эрдэнэс таван толгой” ХХК,  “Таван толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, Гурвантэс суманд “МАК” ХХК, “Чинхуа МАК” ХХК, “Саусгоби сэндс” ХХК болон “Өсөх зоос” ХХК үйл ажиллагаа явуулж байна. Зарим нэг хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж  говийн баянбүрд эхнээсээ устан үгүй болж, говь нутаг ундаалах ус, голгүй болж байгаад нутгийн иргэд ихээхэн санаа зовинож байна 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5  АСАШЁОРЮҮ ЦЭВЭР АЛТАН ОДОНГООР ШАГНУУЛНА

Украин улсын спортын олон улсын “Алтан Мангуст” шагналын энэ жилийн эзнээр мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж шалгарчээ. Энэхүү шагналыг “Мангуст” олон нийтийн байгууллагын тэргүүн, Украины грэпплингийн холбооны ерөнхийлөгч, Украины гавьяат дасгалжуулагч Магомед Магдиев санаачилсан юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top