МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг билээ. Энэ дагуу өнөөдөр /2019.06.03/ УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны "А" танхимд, УИХ дахь АН-ын зөвлөл Төрийн ордны "Б" танхимд 10.00 цагт хуралдах юм.

Намын бүлэг, зөвлөл энэ удаагийнхаа хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд  нэмэлт, өөрчөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийг хоригийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top