МАН: Ерөнхийлөгчийн хоригийг ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээж авах боломжгүй гэж үзжээ.

Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-аас Захиргааны ерөнхий хуульд 14 хоногийн өмнө өөрчлөлт оруулсан. Зарим асуудлаар Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй, Үндсэн хуулийн Цэц хянана гэсэн хуулийн төсөл байсан. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Учир нь 2005 онд Үндсэн хуулийн Цэц Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гээд шийдвэр гаргасан. Энэ асуудлыг УИХ дээр их ярьсан. Анх Засгийн газрын бүх шийдвэрийг шүүх хянахгүй гэж орж ирснийг бүлэг, байнгын хороон дээр яриад хоёрхон буюу байгалийн баялагтай холбоотой болон өмч хувьчлалтай холбоотой асуудлаар гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэж шийдсэн. Тэгэхээр бүлгийн өмнө нь гаргасан шийдвэр хэвээр байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбаа(103.229.120.22) 2019 оны 06 сарын 03

МАН-ынхан хулгай авлигаа хаацайлж хяналтаас гарлаа.Ерөнхийлөгчийн хоригийг буцаагаад шидлээ.УИХ-юд бугшсан идээ бэрийг ард түмний оролцоотой тараахгүй бол нэг өдөр ч гэсэн хулгай хийнэ.

0  |  0
Top