УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.06.03/ хуралдаанаар Сонгуулийн хуулийг хэлэлцсэн байна. УИХ-ын даргын захирамжаар 2017 онд байгуулагдсан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгээс Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулснаа бүлэгт танилцуулсан байна.
Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Сонгуулийн ажлын хэсэгт УИХ-д суудалтай намууд болон бие даагчдын төлөөлөл багтсан. 2015 онд Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийг нэгтгэсэн байсныг ажлын хэсэг сонгуулиудыг тусад нь зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, УИХ-ын сонгууль нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар, Орон нутаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурал нь тусдаа сонгуулийн хуулиар явах зайлшгүй шаардлага байна гэсэн үндэслэл гарсан учир өөрчлөлт хийсэн.
Ингээд Цаашдаа Монгол Улс тогтвортой хөгжихийн тулд ул оронд нэр хүндтэй хүмүүсээр УИХ-ыг байгуулах шаардлагатай гэж үзэн Монгол Улсын эрх ашигтай ашигтай хувилбарыг боловсруулаад байна. Бид дөрвөн хувилбар боловсруулаад байгаа. Нэгдүгээрт, одоогийн байгаа жижиг 76 тойрог. Хоёрдугаарт, томсгосон мажоритар буюу олон мандаттай тойрог. Гуравдугаарт, бүсчилсэн тойрог. Дөрөвдүгээрт, улс нэг тойрог гэсэн дөрвөн хувилбар боловсруулаад байна.
Эдгээрээс ажлын хэсэг Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэх хувилбараар Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоо нь зөв зүйтэй гэж үзсэн. Тэгэхгүй бол өнгөрсөн хугацаанд явж ирсэн сонгуулиуд улс орны эдийн засгийн чадавхийг сулруулж байсан. Тойрог, жалгын сэтгэлгээнд үндэслэж байсан учраас ийм хувилбарыг гаргаж ирсэн. Ажилгүйдэл, ядуурлын асуудалд УИХ-д сонгогдсон 76 гишүүн нэг тойргийн сэтгэлгээгээр ажиллах учиртай. Удахгүй Засгийн газарт өргөн барина. Ер нь энэ сонгуулийн хуулийн асуудлаар хэлэлцүүлэг хийж нэгтгэсэн. Улс төрийн намууд болон ард иргэд 230 санал ирснээс 135 саналыг нь хүлээн авч тусгасан” гэсэн юм.
Дашрамд дурдахад, Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаагийн УИХ-ын сонгууль хийжээ. Энэ хугацаанд дөрвөн удаа олон тойрог, нэг мандат буюу 76 тойргийн жижиг мажоритараар, хоёр удаа томсгосон томсгосон 26 тойрог буюу олон мандатаар, нэг удаа холимог тогтолцоогоор сонгууль явуулсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
өө бидон өгөхгүй юм уу
өө бидон өгөхгүй юм уу
Ай даа, энэ л зөв. Бас Халимаг, Буриад, Өвөрмонгол, Казахстанаас хүмүүс оролцуулах нь зөв...