ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр үс засуулахад сайн

2019 оны 06 сарын 06

Зуны дунд цагаан морин сарын зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

  • Аргын тооллын: 2019.6.6, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 3
  • Наран ургах шингэх: 4.55-20.43
  • Үс засуулбал: Эд, мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top