ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

2019 оны 06 сарын 10

Зуны дунд цагаан морин сарын хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

  • Аргын тооллын: 2019.6.10, Даваа гараг
  • Билгийн тооллын: 8
  • Наран ургах шингэх: 4.53-20.46
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top