ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ

2019 оны 06 сарын 13

Зуны дунд цагаан морин сарын найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

  • Аргын тооллын: 2019.6.13, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 11
  • Наран ургах шингэх: 4.53-20.48
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top