ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

2019 оны 06 сарын 17

Зуны дунд цагаан морин сарын дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

  • Аргын тооллын: 2019.6.17, Даваа гараг
  • Билгийн тооллын: 15
  • Наран ургах шингэх: 4.52-20.51
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохилтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top