Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нэг нам дангаар шийдвэрлэх гэж байна хэмээн Ардчилсан нам эсэргүүцлийн мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд "Одоогоос 27 жилийн тэртээ Монголын ард түмэн Үндсэн хуулиа бүх нийтээрээ гурван сар гаруй хугацаанд хэлэлцэн, нийт 900 мянга гаруй хүн давхардсан тоогоор 200 мянга гаруй санал өгч, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий Ардын Их Хурал 76 хоногийн турш хэлэлцэж баталсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд ард түмний олонхын хүсэл зориг шингэж, Үндсэн хууль нийгмийн суурь харилцаагаа өөрчлөх, шинэчлэх сонголтыг тухайн төрийн эрх барих дээд байгууллага Ардын Их Хурал баталгаажуулсан. Аль ч улсын Үндсэн хууль тухайн ард түмний хамтын бүтээл, хөгжил дэвшлийн төлөө нийгмийн гэрээ байдгийн адил Монгол Улсын Үндсэн хууль ч мөн Монголын ард түмний хөгжил дэвшлийн төлөөх хүсэл эрмэлзэл юм.
Өнгөрсөн 27 жилийн хугацаанд ард түмний аж амьдрал, улс орны хөгжлийн төвшин, төрийн байгууллуудын үйл ажиллагаа, харилцан хамаарал, зөрчил, зогсонги байдал, цаашдын хөгжил хандлагаас авч үзвэл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь зүй ёсны асуудал юм. Гэвч 60 тэрбумын луйврын сүлжээ үүсгэх замаар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг авсан эрх баригч МАН нь бусад улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөллийн саналыг үл харгалзан үнэмлэхүй олонхдоо эрдэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, оруулахаар завдах нь Үндсэн хуулийн өөрийнх нь зорилго, зорилтод үл нийцнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхдээ хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчин өргөн мэдүүлсэн, түүнийг нь УИХ хүлээн авч хэлэлцэж байгаа нь Үндсэн хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай нийцэхгүй үйлдэл боллоо. Өнөөдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ЖДҮ зээл авсан нь баримтаар тогтоогдож, энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий прокурор Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулсан нь өнөөг хүртэл шийдэгдээгүй байна.
Иймд хулгай, авилгал, аллага, худал амлалт, хувийн ашиг сонирхол дээд зэргээр бүрдсэн энэ Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүү хэл санаачлага ч гаргах ёс суртахуун, эрх зүйн эрхгүй гэж үзэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө эргүүлэн татахыг мэдэгдэж байна. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бусад улс төрийн хүчин, нийгмийн зөвшилцөл, ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийг нэг нам дангаар өөрчлөх асуудлыг АН тууштай эсэргүүцэж, тэмцлийн бүхий л арга хэлбэрээр эсэргүүцэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
МАФ бүлэглэлийн нуувч болсон АН үндсэн хуулийн талаар дугарах эрхгүй шүү. МАНАН 60 тэрбумынханыг хамгаалагч С.Эрдэнэ , Д.Эрдэнэбаатар нарыгаа намын удирдлагаас зайлуулж байж том том юм ярина шүү . МАН д ард түмэн эрхийг нь мандаттай нь өгсөн ҮХ иа хэлэлцээд батлаад явна , Алуурчин хулгайч нараар удирдуулсан нам ҮХ с хол бай.
ANusuud bitgii tenegteerei
САЙН ЭСЭРГҮҮЦЭЭРЭЙ....МУУ БҮХЭН ЧИНЬ УЛАМ ТОДРОХ БОЛНО ГЭЖ МАНАЙ УХААНТАЙ НЭГ УИХ ГИШҮҮН ХЭЛСЭН БАЙДАГ...ДЭЭР НЬ НЭМЭЭД ХЭЛЭХЭД ЖИНГЭРҮҮД ХУЦНА ..ЖИНГИЙН ЦУВАА ЯВНА ГЭЖ ҮГ БИЙ...ОДОО Л ЭНЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЙИХГҮЙ БОЛ ЭХЛҮҮЛСЭН ТЭМЦЭЛ,МАНАН АЛГА БОЛНО ГЭДГИЙГ АРД ТҮМЭН ОЙЛГОЖ БАЙНА..МАНАГИЙН УЛААН ХАМГААЛАГЧ БОЛСОН АН ДАРГА НЭРТЭЙ УРВАГЧ НАР ХОЛ ЯВАХГҮЙ НЬ УЛАМ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНА..